fbpx

Нярай

image
Нярай

Хүүхдийн нойр

2021 он 10 сар 20
8,224

Хүүхдийн тайван унтуулахад маш их анхаарах ёстой. Монголчууд хүүхэд унтаж байхдаа өлсдөг гэж ярьдаг нь учиртай. Айдас, түгшсэн үед нь хамт байж тайвшруулан өвөртлөн унтах нь хүүхэд хамгаалагч бурхан хажууд нь байгаа мэт тайван байдлыг төрүүлдэг. Хүүхдийнхээ тайван нойрсох, нэгэн хэмээр чөлөөтэй амьсгалан унтахыг харах, сонсох нь жаргал билээ.

Нялх хүүхдийн унтах үйлийг монголчууд “үнэгчлэн нойрсох” гэдэг хүндэтгэл үгээр өхөөрдөн нэрлэдэг.

Хүүхдээ зүүдэлж байна уу, үгүй юу гэдгийн сайн ажиглах хэрэгтэй. Хоолоо оройтож идээд хүнддээд хар дарж байна уу, эсвэл сэтгэл санаа нь тавгүй байгаад зүүдэлж, айж уйлж байна уу гэдгийг сайн ажиглаарай. Хэрвээ оройн хоол нь хүндэдсэн бол эртхэн хооллох хоолыг нь тохируулах шаардлагатай. Харин гэнэт цочих уйлах гэх мэтээр тавгүй унтвал шалтгааныг нь тодруулаарай. Ямар нэгэн зүйлээс айж цочирдсон ч байж болно. Манай монголчууд ийм үед “ширгэлэх ёс”-ыг хийдэг нь бас нэг учиртай дом, засал юм.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх