fbpx

6 нас

image

Бага насыг сэтгэл судлалын нас зүйд 6-15 нас гэж үздэг байхад манай ардын ухаанаар хэл хөлд орсон үеэс эхлэн 12 нас хүртэл хугацаа буюу хүний амьдралын анхны жил орох (хүүхэд насаа үдэх) нэгэн мөчлөгөөр авч үздэг нь аль болох хүүхэд насыг удаахгүй, “хүн хүлэг болгож”, хүний ухаан суулгаж, эрт хэрсүүжүүлэх гэсэн ардын ухаан ажээ.

Хүний бага нас нь нас, насны ялгавар дотор хамгийн чухал, нэн хайрлууштай, нандин үе, цаг хугацаа юм.

Ардын дуунд: “Гурван настай ч болоосой, гутрахыг мэдэхгүй явахсан” гэж дуулдагчлан, гэнэн томоогүй бага балчир насанд юм бүрийг өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэйгээр харж, өрнүүн хүсэл мөрөөдөлтэй, өөдрөг сайханд тэмүүлдэг, аз жаргалтай, баяр хөөртэй, хөнгөн цоглог, зол жавхаатай, эрүүл жаргалтай амьдардаг нас юм.

Энэ насанд элдэв муу санаа, мунхаг ухаан, хорон санаа, хомголзох сэтгэл суугаагүй, үнэн худлын нууц, битүү хатуу бодол юу ч байхгүй, бие махбод нь өдрөөс өдөрт өсөн төлжиж, арчсан толь мэт гялалзаж, сүү мэт ариун цагаан сэтгэлтэй явдаг билээ.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх