Нярай

image

Хөхүүл эхэд илүү илч хэрэгтэй. Яагаад гэвэл хөхүүл эх сүү боловсруулахдаа илч зарцуулна. Боловсорсон сүү өөрөө тодорхой хэмжээний илчтэй байдаг. Иймээс хөхүүл эхчүүд илүү илч зарцуулдаг.

Төрсний дараа хүүхдээ асрах, хооллох, эрүүл өсгөхийн тулд эх хүн эрүүл байх шаардлагатай.

Эхчүүд төрсний дараах амралтын хугацаанд өдрийн дэглэмийг зөв зохион байгуулж, сэтгэл санаа өндөр, тайван байх хэрэгтэй. Энэ нь хөхний сүүний гаралтад нөлөөлдөг. Хоногт 8-аас доошгүй цаг унтах, хүүхэдтэй хамт юмуу ганцаараа цэвэр агаарт байх хэрэгтэй. Ер нь эх хүн үргэлж хүүхдийн дэргэд байх ёстой юм шиг л боддог. Хэсэг хугацаанд ч гэсэн хүүхдээ орхиж амрах нь таны эрүүл мэндэд тустай. Зарим эхчүүд бүжигт явж, үзвэр үзэх, биеийн тамираар хичээллэх, хичээлд суух, дэлгүүр зах явах зэргээр хүүхдээ удаан хугацаагаар орхиж явахад хөхний сүү мууддаг. Гагцхүү хүүхдийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндийн тусын тулд бүхнийг зохицуулж, хүүхдээ зөв асарч бойжуулж, өөрөө ч тодорхой цагт амарч зугаалж, ном унших, хувийн ариун цэврийг сахиж, зөв хооллох нь зүйтэй.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх