fbpx

Эрүүл ахуй

Аливаа улс орон ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, хэрэглээнд нь тохирсон өөрсдийн гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Тэгвэл Монголын гоо сайхны салбарт тэргүүлэгч, ууган компани болох Монос Косметик ХХК 30 жилийн ойн босгон дээрээ олон улсын стандартад нийцсэн өндөр технологи, найдвартай орцуудаар бүтээгдсэн “Биомон Кидс” хүүхдийн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна. Хүүхдийн арьс том хүний арьснаас 5 дахин нимгэн эмзэг байдаг учраас нярайгаас эхлэн бага насны хүүхдийн арьс арчилгаа эцэг эхчүүдийн санаа зовних, анхаарах том сэдэв байдаг. Тиймээс энэхүү асуудлыг цогцоор нь шийдэх нярайгаас эхлэн бүх насны хүүхдүүдийн арьсны онцлогт тохирсон зөөлөн бүтэцтэй цоо шинэхэн бүтээгдэхүүнээ ийнхүү Монголынхоо хүүхэд багачуудад зориулан гаргаад байна.

Монос Косметик компани 2004 онд “Нялхас” нэртэй хүүхдийн цацлага үйлдвэрлэн гаргаж байсан. Түүнээс хойш уламжлалт анагаах ухааныг дэвшилтэт технологитой хослуулсан Хонины сүүлтэй тос, хүүхдэд зориулсан тэжээлийн тосыг зах зээлд нэвтрүүлж байжээ. Харин энэ удаад олон улсын стандартад нийцсэн хүүхдийн арьсыг хамгаалж, чийгшүүлэх онцгой үйлдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байгаа юм.

Тухайлбал байгалийн цэвэр Календула цэцгийн ханд агуулсан хүүхдийн биеийн чийгшүүлэгч лосьон, мөн хүүхдийн биеийн шингэн саван, шампунь нэг дор агуулсан бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Календула цэцэг нь эмчилгээний ургамлын төрөлд багтдаг ба Календула цэцгийн найрлага нь хүүхдийн арьсанд үүсэх хамгийн өргөн тохиолддог эмзэгшил, хуурайшилт, улайлт гэсэн 3 асуудлыг нэг дор шийдвэрлэдэгээрээ хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний №1 орц болдог байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээний ажил 2018 оноос эхлэн явагдаж, БНСУ-ын гоо сайхнаар тэргүүлэгч Дэгү Ханы их сургуулийн R&D багтай хамтран зохион бүтээжээ. Тус бүтээгдэхүүн нь хүүхдийн арьсны онцлогт тохирсон зөөлөн бүтэцтэй, парабен агуулаагүй, хиймэл өнгө, үнэргүй гэх мэт наад захын олон улсын шаардлагад нийцсэн юм.

Хүүхдийн биеийг угаах, чийгшүүлэх шингэн саван болон шампунь агуулсан бүтээгдэхүүн нь гадны нөлөөнөөс хамгаалдаг арьсны бүтцэд агуулагддаг керамид, манго жимсний эфирийн тос зэрэг органик орц найрлагуудтай тул хүүхдийн арьсанд харшил өгөхгүй ажээ. Мөн 0+ сартайгаас эхлэн бүх насны хүүхдүүдэд тохируулан зөөлөн бүтэцтэй, хиймэл өнгө, үнэргүй, нүд хорсгохгүй зэрэг давуу талуудтай бөгөөд Монголын анхны чанартай хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн болсон хэмээн эмч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Худалдаалж буй салбарууд: Монос эмийн сан, Номин, Имарт, Сансар зэрэг бүх сүлжээ дэлгүүр

X
Нэвтрэх