
Хүүхэдтэйгээ хэрхэн эелдэг харьцвал хүүхэд тайван сонсож ойлгох вэ?
Хүүхэдтэйгээ хэрхэн эелдэг харьцвал хүүхэд тайван сонсож ойлгох вэ?
Сайн байна уу, асуулт илгээсэнд баярлалаа. Хүүхдүүд томчуудын боддог шиг тийм ч ухаангүй, юм ойлгодоггүй хүмүүс биш. Хүүхдүүд бидний боддогоос ч илүү ухаантай, бас бүх зүйлийг ойлгож анзаарч байдаг. Үүнийг хүүхэдтэй ажилладаг сэтгэл судлаач бүр батална.
Мөн хүүхэд өөрийнхөө итгэдэг, өөрт нь сайн ханддаг хүндээ үргэлж нээлттэй байж үгийг нь сонсож дагадаг. Тэгэхээр хэрвээ хүүхэд танд хаалт үүсгээд байвал та тэр хүүхдэд таалагдахгүй байна гэж ойлгоод юу буруу хийснээ бодох хэрэгтэй. Бидний заримдаа санамсаргүй хэлсэн үгс, үйлдлүүд хүүхдийг их гомдоодог.
Ихэнхдээ хүүхдүүд өөрийг нь загнадаг, сонсдоггүй, ойлгодоггүй, итгэдэггүй хүмүүсээс зай барих хандлагатай байдаг. Тиймээс та хүүхдээ өөрийг тань сонсоосой гэж хүсч байгаа шиг өөрөө хүүхдээ сонсож, шүүмжлэлгүй хүлээж авч байвал хүүхэд ч аяндаа таныг сонсож эхлэх болно.
Зөвлөх: Б. Алтанцэцэг
ССҮТ-ийн сэтгэл судлаач Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль