fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Ихэнх эцэг эхчүүд эрэгтэй хүүхдийг зодож, эмэгтэй хүүхдийг хайрлаж өсгөх хэрэгтэй гэдэг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ зодож ойлгуулах нь зөв үү?

Сайн байна уу, асуулт илгээсэнд баярлалаа. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүүхдийг зодож шийтгэхийг олон улсын хүүхдийн эрхийн конвенцоор хориглодог.

Өөрөөр хэлбэл хүүхдээ зодох нь гэмт хэрэг юм. Учир нь хүүхдийг зодох нь тэднийг аймхай, өөртөө итгэлгүй болгодог, цаашлаад сэтгэцэд нөлөөлдөг их хор уршигтай. Зодуулдаг хүүхдүүд гэртээ очихыг хүсдэггүй, энэ нь тэднийг гадуур зорилгогүй тэнэх, буруу зүйлсэд уруу татагдах суурь болдог.

Тиймээс хууль эрх зүйн талаас ч тэр хүүхдийн сэтгэл зүйд учруулах хор хохирлыг бодсон ч хүүхдийг зодохыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Харин үүний оронд дуртай зүйлээ хийх эрхийг нь тодорхой хугацаагаар хасах гэх мэт илүү үр дүнтэй аргуудыг хэрэглэж болно.

Гол зорилго нь хүүхэд юу буруу хийснээ ойлгож гэмшихэд оршино. Судалгаагаар хүүхдийг айлгаж шийтгэх нь богино хугацаанд л үр дүнгээ өгдөг сул аргуудын нэг гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл зодуулсан хүүхэд айсандаа л тухайн зүйлийг ахин хийдэггүй болохоос хэзээ ч буруу зүйл хийсэн гэж гэмшдэггүй. Тиймээс хүүхдийг шийтгэхийн өмнө ямар зорилгоор шийтгэж байгаагаа санаж байх хэрэгтэй.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС ШУС НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх