fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ "хайр" гэдэг зүйлийн талаар ярилцахаас санаа зовсоор, эсвэл нэг их чухал зүйл биш гэж үзсэний улмаас огт ярилцалгүй байсаар байтал хүүхэд аль хэдийн өсөж том болсон байдаг. Тиймээс тэд хайрын талаарх ойлголтыг хүүхэлдэйн кино болон үлгэрийн номоос л авна шүү дээ. Гэтэл эдгээр эх сурвалжид хайрыг "хэтрүүлэг"-тэйгээр харуулсан байдаггүй гэж үү? Суурь муутай байшин удаан насалдаггүйн адилаар хүүхдэд тань анхнаасаа хайрын талаар буруу ойлголт суусан бол ирээдүйд олон олон бэрхшээл тулгарах нь тодорхой. Тиймээс та дараах үндсэн 10 ойлголтыг хүүхдэдээ заавал суулгаж өгөх ёстой юм шүү.

heart ХҮЧИРХИЙЛЭЛ ≠ ХАЙР 

Хэрэв охин үр тань цэцэрлэгтээ ангийнхаа хөвгүүдэд цохиулаад уйлчихсан ирвэл охин тань тэр хүүхдүүдэд таалагдсан учраас л өвтгөж байгаа мэт тайлбарлах хэрэггүй. Энэ бол хамгийн том алдаа юм. Энэ маягаар тайлбарлавал хүүхэд тань хүчирхийллийг хайрын илрэл мэтээр ойлгоно.

heart ӨГӨХ, АВАХЫН УХААН

Хүүхдээ хайрлан халамжилдаггүй эцэг эх гэж үгүй. Гэсэн ч эцэг эх нь хайрлаж, үр хүүхэд нь хайрлуулах ёстой гэсэн ойлголтыг тэдэнд бүү өгөөрэй. Тэд бусдаас хайр энэрлийг хүлээн авсан л бол өөрөө ч бусдад өгдөг байх ёстой.

heart БУСДЫГ ХАЙРЛАХДАА ӨӨРИЙГӨӨ Ч БАС ХАЙРЛА

Хүүхэд бусдыг хайрлахын тулд заавал өөрийгөө золиосолж, зовоох ёстой гэж ойлгож болохгүй. Хэн нэгнийг хайрласан ч, үгүй ч өөрийгөө хэзээд хайрлаж байх ёстой.

heart ХАЙР⇔ХҮНДЛЭЛ

Энэ хоёр ойлголт салшгүй холбоотой. Хүндлэлгүй хайр бол хайр биш. Мөн өөрийг нь хүндэлж буй хүнийг эргүүлээд хүндлэх нь чухал гэдгийг сургаарай.

heart ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАЙР

Өөрийгөө хайрлах чухал. Бусдыг хайрлахын тулд эмзэгхэн сэтгэл нь зовох ёсгүйг, бусдад таалагдах гээд өөрийгөө өөрчлөх ёсгүйг тайлбарлаж өгөөрэй. Гэвч хүүхдүүд ихэвчлэн өөрийгөө хайрлах хайрыг хувиа хичээх зантай ижил зүйл мэтээр ойлгодог тул хоорондын ялгааг нь сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй.

heart БҮХ ХАЙР САЙХАН ТӨГСДӨГГҮЙ

Хүүхэд үлгэр болон хүүхэлдэйн киноноос хайр үргэлж аз жаргалтайгаар төгсдөг гэсэн ойлголтыг авдаг. Гэвч зарим үерхлийг эцэслэж, цааш явах нь илүү амар байдаг. Дуусгавар болсон үерхлийг цагийн гарз байсан мэтээр хүлээн авах хэрэггүй. Энэ бол бидний амьдралаас суралцах ёстой хичээл байсан гэсэн өнцгөөс хэлж тайлбарлах хэрэгтэй.

heart ХАЙРЛАХЫН ТУЛД ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ

Хайр гэдэг нь мэдрэмж учир аяндаа болно гэсэн үг биш. Хэн нэгнийг хайрлахын тулд хичээх хэрэгтэй байдаг. Хэрэв хоёр талаас харилцан хичээвэл өвөө эмээ болтлоо хамтдаа байх боломжтойг тайлбарлаж өгөөрэй.

heart ХАЙРТАЙ ХҮН ЧИНЬ ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО

Эцэг эхийн хувьд та хүүхдээ хүссэн зүйлээр нь хангаж, хайраар дутаахгүй байх нь мэдээж. Гэвч хүний хянаж чадахгүй зүйл гэж бас байдаг шүү дээ. Хүн үргэлж хүссэн бүхнээ аваад байдаггүйтэй адил хайртай хүн чинь чамайг хайрлахгүй байх тохиолдол байдаг гэдгийг ухааруулах хэрэгтэй юм шүү.

heart ХАЙР ЧАМАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Энэ орчлонд маш олон төрлийн хайр бий. Хамгийн чухал нь хайр хүүхдийг тань илүү гэрэлтэй ирээдүй рүү хөтөлж, сайн хүн болж төлөвшихөд нь туслах ёстой юм шүү гэдгийг зааж сургаарай.

heart ХАЙР ҮРГЭЛЖ ЖАРГАЛТАЙ БАЙДАГГҮЙ

Үзэсгэлэнтэй бүхэн хайр биш. Мөн үлгэрт гардаг шиг дандаа аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байдаггүйг сайн хэлж зөвлөж байгаарай.

Эх сурвалж : www.brightside.com

X
Нэвтрэх