fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хөвгүүдийн хувьд аавтайгаа хамт өнгөрүүлсэн өдрүүдийн дурсамж бүх насных нь сургамж, сургаал болон үлддэгийг бодон түүнтэй хамтдаа хийх ажлуудаа одооноос төлөвлөж, өдөлж гүйцэхээс нь өмнө амжуулж хийгээрэй.

✔ Хамтдаа үздэг спортын төрөл, дэмждэг баг, хүндэтгэдэг бөхтэй байх.
Энэ нь маш чухал. Ижил зорилго санаатай байснаар аав хүүтэйгээ найз мэт дотно, илэн далангүй байх боломжтой.

✔ Хамтдаа майхантай аялалд гарах. (Экстрим байх тусмаа зүгээр)
"Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз" гэдэг шүү дээ. Хүүтэйгээ хамт аялалд гарч эх нутгийнхаа үүх түүх, ёс заншлыг тайлбарлан таниулаарай. Ийм аяллаас хүүхэд танин мэдэхүйн ойлголтыг авахаас гадна маш их хатуужилтай болдог.

✔ Хүүтэйгээ гэр бүлийн ургийн модыг бүтээх (Угийн бичиг хөтлөх)
Гэртээ байдаг садан төрлийнхөө зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлсийг хаяж гээлгүй тэмдэглэн хадгалах аргыг хүүдээ зааж, мэдэхгүй хүний зураг хөрөг байвал өвөө эмээ болон бусдаас лавлаж тэмдэглэж аваарай. Хол, ойрын хамаатан саднууд, ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрсдийнхөө мэдэхгүй байгаа зүйлсийг асууж, цуглуулсан мэдээллээрээ ургийн мод зурж, ураг удмын цусаа цэвэр үлдээх ухааныг тайлбарлаарай.

✔ Нууц товчоог ярьж өгөх
Аавуудын ярьж өгсөн түүх домог хүүхдийн сэтгэл зүрхэнд бат бөх оршиж аливаад тэмүүлэх итгэлийг өгч байдаг нууц шидтэй. Тийм ч учраас та хүүдээ өөрийн биеэр нууц товчоог заавал ярьж, уншиж өгөөрэй. Оройд нэг бүлэг, эсвэл нэг хэсэг байхад л зөв хэмнэл.

✔ Цэрэг эрс болон баатарлаг түүхүүдтэй бүх киног үз
Эр хүн, баатарлаг залуусын гайхалтай түүхэн киног өвөө, өвөг эцгийнхээ бодит амьдралаар баяжуулан ярилцаж өнөөдрийнх нь энэ жаргал ямар их үнэ цэнээр олдсоныг заавал ярилцаарай.

✔ Хайрлах
Охидыг, эмэгтэйчүүдийг, эхнэрээ хайрлах арга ухааныг аав танаас л үлгэрлэдэг. Хүүгээ жаргал дүүрэн амьдраасай гэж бодвол
эхнэрээ хайрлах арга ухаанаа өвлүүлэн үлдээгээрэй. Таны ээждээ хандаж буй хандлага, харилцаа, эхнэрээ хамгаалж хайрлаж буйг хүү тань харж төлөвшдөг.
"Эрийн муу эмд" гэж эмэгтэй хүний эмзэгхэн сэтгэлийг хүйтэн гараараа хөсөр хөндөж болохгүйн ухааныг өгөөрэй.

✔ Уураа барих, үгээ тэвчих
Эр хүн, аав хүн алив зүйлийг бусадтай ярилцахдаа өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах, шаралхан хараах зэргийг цээрлэж нэр хугарвал нэг насаараа доройтдог үлгэрлэлийг сурган захиарай.

✔ Хүний итгэл даадаг байх
"Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ", " Эр хүний замын хүзүү урт" гэх мэт сургаалт үгсийг багаас нь хэлэлцэж холбоотой домог түүх бодит явдлыг хэлэлцэж итгэл даасан эр хүн, жаргал дүүрэн өрхийн тэргүүнийг аав та бэлтгээрэй 😍

X
Нэвтрэх