
Бяцхан үрс маань нуугдаж тоглохдоо хамгийн их аз жаргалтай байдаг гэнэ.
Энэ тоглоом нь хүүхдэд аз жаргалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн бүх мэдрэхүй, сэтгэл хөдлөлүүдийг гаргаж чаддаг, биеийн хөдөлгөөний дасгал ч болж өгдөг маш чухал тоглоом юм.
(2-7 насныханд)
Нуугдсан зүйлийг нүдээрээ хайна, энд тэнд сөхөж ухаж үзнэ, ажиглана, үнэрлэнэ, сонсоно. Олдохгүй бол гайхна, айна. Олчхоод хамгийн их баярлана, аз жаргалыг мэдэрнэ. Энэ үед тархины эсүүд хамгийн их идэвхэждэг.
Хүүхдээ хөгжүүлэхийг хүсэж буй аав ээжүүд амралтын өдрөө тэдэнтэйгээ нуугдаж тоглож байгаарай. Хүүхдүүд том хүнтэй хамтран нуугдаж тоглох үедээ илүү санаачилгатай байж томчуудаас тоглох, хамтрах, дүрэм дагах аргуудыг суралцаж байдаг.
Агуу бүхэн энгийнээс эхлэлтэй. Хүүхдийн тань ирээдүйн амжилтын түлхүүр таны гарт л байгаа.