fbpx

Хүмүүжил

image

"Хэрэв та анхаарлаа гүйцэд төвлөрүүлбэл 6 цаг хийх ажлыг 30 минутад ч дуусгаж болно. Тэгж чадахгүй бол 30 минутад дуусгачих ажлыг 6 цаг хийгээд ч дуусаж чадахгүй"

-Albert Einstein.

1. ХОЁР ГАРЫН "ХАЙЧ, ЧУЛУУ, ДААВУУ" ТОГЛООМ

Хүүхэд өөрийн хоёр гараараа дээрх тоглоомыг тоглож баруун, зүүн гарынх нь аль нэг ялагч болно. Хүүхэд эхэндээ нэг ижил буюу хоёр гараа цаас, хоёр гараа хайч гаргаж байснаа аажмаар анхаарлаа хуваарилж хоёр гар өөр өөрийг (хайч&чулуу) гаргаж сурдаг 👍

2. ААВ ЭЭЖТЭЙГЭЭ МӨЛХӨЖ УРАЛДАХ

Зүгээр ч нэг мөлхөж уралдахгүй ээ. Нэг урагшлахдаа нэг амьтан, эсвэл хоол нэрлэнэ. Амьтан нэрлэх, хоол нэрлэх, дотны найзуудаа нэрлэх гэх мэт сонголтуудаа тоглоом эхлэхийн өмнө тохирно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэхээс гадна, цээжлэх санах ой идэвхэжнэ. Мөн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөдөлгөөний энергийг задлахад ч нэмэр нөлөөтэй маш чухал дасгал.

3. ӨГҮҮЛБЭРИЙГ ГҮЙЦЭД АНХААРАН СОНСОХ ДАСГАЛ

Аав ээжийн хэн нэг нь өгүүлбэр уншина. Уншиж дууссаны дараа сүүлийн "гахай" гэсэн үгийн өмнөх амьтны нэрийг нэрлэх нөхцөлтэй? Жишээ нь: "Гахай муур арслан халиун буга гахай бар могой хулгана гахай" Тэгвэл хариулт "Хулгана" байж таарна. Энэ нь хүүхдийн сонсож ойлгох анхаарал төвлөрөлтөд маш чухал дасгал. Өгүүлбэрийг өөрчлөөд олон янзаар зохиож тоглоорой.

4. ГАРЫН АЛГААРАА БАРИЛДАХ

Хүүхэд аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ гарын алгаа нийлүүлэн түлхэлцэж тэнцвэрийн байрлалаас хазайлгахыг оролдох. Энэ үед өрсөлдөгч том биетэй жижиг биетэй байхаас үл хамааран анхаарал төвлөрөлт гарын алга руу хандаж чаддаг.

5. САНДАЛ БУЛААЛДАХ

Хөгжмийн аянд бүжиглэнгээ, хөгжим зогсонгуут сандалд сууна. Сандалгүй үлдсэн нь хасагдана. Цөөхүүлээ тоглох бол хөгжимтэй үед алхана, хөгжимгүй бол зогсоно. Хөгжим хөдөлгөөн хосолсон энэхүү дасгал хүүхдийн анхаарал төвлөрөлтийн маш сайн дасгалжуулагч шүү.

X
Нэвтрэх