fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхдэдээ мөнгөний тухай үндсэн ойлголтын талаар цэцэрлэгт байхаас нь л ярилцаж байгаарай. Харин хуримтлалын талаар хэдэн насанд нь хэрхэн ярилцаж болох талаар зөвлөгөөг хүргэе.

👧 3-5 НАС
Мөнгөөр эд юмсыг сольж авдаг гэдгийг зааж 10, 20, 50 төгрөгийн ялгааг их бага гэдгээр нь тайлбарлаж өгөөрэй. Дэлгүүрт ороод авах шаардлагатай зүйлсээ хамтдаа ярилцах, илүү зүйл авах бол мөнгө хүрэхгүй байж болох тухай тайлбар тохиролцоог хийж сургах.

🧒 6-9 НАС
Өдөр тутмын (халаасны) мөнгө өгч эхэлж болно. Өөрийн халаасны мөнгөө зорилготойгоор хэмнэж хадгалахад тусалж, шаардлагатай үед зарцуулах аргыг ярилцаарай. Жишээ нь: Тоглоом авах, гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах зорилгоор мөнгөө хадгалж болно. Энэ үед нь мөнгө хадгалах сав (гахай) бэлэглэх нь урам өгдөг. Мөн гарцаагүй хэрэгтэй зүйл, хүсэж буй зүйлийн үнэ цэнэ ялгааг танихад таны уйгагүй оролцоо хэрэгтэй. Товчхондоо энэ үеэс хуримтлалын тухай ойлголттой болж эхлэх тул:

 Хуримтлуулах
 Өдөр тутамд хэрэглэх
 Хуваалцах (Хүнд бэлэг авах г.м) гэсэн мөнгөө цуглуулдаг савтай болгох боломжтой нас.

👦 9-13 НАС
Хадгаламжийн данс нээхэд нь тусалж, харилцах дансны талаар тайлбарлахад тохиромжтой үе бөгөөд харилцах данс гэж юу болох, хэзээ хэрэг болдог талаар сайн тайлбарлаж өгөөрэй. ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа хамт явж ашиглах заавар аюулгүй байдлыг танилцуулаарай. Мөн энэ насанд өрхийн төсөв зохиох, хүнс цуглуулахдаа хүүхдээ заавал оролцуул. Ингэснээр хүүхэд амьдралын өртөг, орлого болон зардлын талаар тодорхой ойлголттой болоход тусална. Энэ насанд хэрэглээний мөнгийг 3, 7 хоногоор бөөнд нь өгч болно.

👩 13-15 НАС
Найзууддаа бэлэг авах, хувцас авах гэх мэт үнэтэй зүйл авахад нь зориулж та хүүхдийнхээ халаасны мөнгийг нэмж өгч болно. Мөн хувиараа бизнес эрхлэх талаар ч танилцуулахад тохиромжтой . Байрны мөнгө, ашиглалтын зардал, утас, зурагтын төлбөрийг төлөхдөө хамт явж цахилгаан, ус, утасны ярианы хэрэглээгээ хянаснаар хэмнэж болох мөнгөө цуг тооцоолоорой. Энэ насныханд өдөр тутмын хэрэглээний мөнгийг 7, 14 хоногоор нэг мөсөн бөөнд нь өгч мөнгөө зөв зарцуулах дадалд суралцуулаарай.

***
Хүүхдийнхээ яг юуны төлбөрийг хэрхэн төлж, та өөрөө мөнгөө юунд зарцуулсан, орлогоо яаж хичээж ажиллаж олдог талаараа тодорхой, нээлттэй бай. Та хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, өөрийнхөө санхүүгийн хариуцлагатай байдлаар үлгэрлэж, тэдэнд мөнгөө үрэх (зарцуулах) боломж олгосны дараа мөнгөний жинхэнэ үнэ цэнийн тухай зааж чадвал том хүмүүс болоод хариуцлагатай, биеэ даасан, мөнгөний үнэ цэнийн талаар зөв ойлголттой нэгэн болох зөв замд нь оруулж байна гэсэн үг.

X
Нэвтрэх