fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд уйлахаар аав ээжүүд "Миний хүүг хэн зодсон? Хэн уйлуулсан? Ах нь уу? Эгч нь үү? Эргүүлээд зодоод өгье. Энэ муу шал миний хүүг унагасан уу?" гэх мэтээр хүүхдийн буруу биш бусдын, эд зүйлийн буруу болгож тайвшруулдаг. Эндээс хүүхэд уйлахдаа өөрийн буруугаа бусдад, эд зүйлд нялзааж тэдгээр зүйлийг нь цохих, буруутгах зэрэг үйлдлийг өөртөө төлөвшүүлж байдаг. Үүнд:
• Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй
• Бусдыг буруутгана
• Бэрхшээлийг даван туулах чадваргүй
• Бие даах чадвар сул
• Цохих, зодох зэрэг үйлдлийг энгийн зүйл гэж ойлгох.

Хүүхэд бие хүн болохдоо өөрийн буруугаа хүлээж, бусдаас уучлал гуйх чадваргүй, өөрийгөө хэт дээгүүр үнэлдэг. Амьдралд хүч хүрэхгүй, ухаан зарах зүйл зөндөө л байна.

Ингээд ийм хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд зарим зүйлд өөрийн хүч чадлаа хүрэхгүй үед сэтгэлээр унах, идэвхгүй болох, стресс уур бухимдалтай байх, өөрийгөө үнэ цэнэгүйгээр мэдрэх, чаддаг мэддэг дүр эсгэдэг.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх