fbpx

Эрүүл мэнд

Шинэхэн ээжүүд дөнгөж төрсөн үрийнхээ толгойн үснээс нь эхлээд хөлийн хуруу хүртэл бүхий л эрхтэнг нь ажиглан "бүртгэх" нь тодорхой. Тэгвэл та ихэнх нярайн толгойн хэлбэр хэт хавтгай, эсвэл хэт гонзгой зэрэг хэвийн бус хэлбэртэй байгааг анзаарч байсан л биз дээ? Хүүхдийн эмч нар зарим онцгой тохиолдолд үүнийг гавлын яс хавтгайрах эмгэгийн эхэн үеийн шинж тэмдэг хэмээн үздэг. Энэ нь гавлын яс буруу хөгжсөнөөс үүдэн оюун ухаан, сэтгэцийн хөгжил удаашрах аюултай эмгэг юм.

Эцэг эхчүүд энэхүү аюулаас сэргийлэхийн тулд нялх үрээ дээш нь харуулж хэвтүүлсэн бол хажуу тийш нь харуулах, хажуу тийш нь харуулсан бол дээш нь харуулах зэргээр унтаж, хэвтэж байхад нь үе үе байрлалыг нь солих хэрэгтэй. Мөн хүүхдээ сэрүүн байгаа үед хэвтүүлэлгүйгээр аль болох тэвэрч, авч байгаарай. Харин хүүхэд нэгэнт 6 сар хүрсэн бол заавал дээрх асаргааг хийх шаардлагагүйгээр гавлын яс нь өөрөөрөө хэвийн хөгжих болно.

Эх сурвалж: www.brightside.me

X
Нэвтрэх