fbpx

Мэдээ, мэдээлэл

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сонирхлыг дэмжих, хөгжүүлэх тал дээр үргэлж анхаарч байх хэрэгтэй. Яагаад вэ гэж үү? Энэхүү асуултын хариултыг дараах мэдээнээс аваарай.

9 настай Жөү Вэйл зураг зурах дуртай. Гэвч хичээл дээр хичээлээ хийхийн оронд байнга зураг зурж багш нартаа загнуулж, сургууль дээрээ хэрэг тарьдаг нэгэн. Харин эцэг эх нь хүүгээ "тултал" дэмжсэний үр дүнд тэрээр нэгэн зоогийн газрын ханын зургийг зурахаар болжээ.

Тэрээр бүх дэвтэр дээрээ зураг зурчихдаг гэнэ.

Жөү хичээлээ тараад өдөр өнжүүлэх төвийн уран зургийн хичээлд суудаг. Түүнийг зурж буй хэв маяг зургийн багшид нь маш их таалагдсан тул багш нь өөрийн Инстаграм хуудсандаа түүний зургийг нийтэлжээ.

Гэтэл Английн "Number 4" зоогийн газрын ажилчид тухайн нийтлэлийг Инстаграмаас олж харсан байна. Тэгээд зоогийн газрынхаа заалны ханан дээрх зургийг зуруулах хүсэлт тавьж, хүү ч зөвшөөрсөн байна.

Жөү ханын зургийг нийтдээ 12 цаг зуржээ.

Хүүхдүүд сургууль дээрээ хэрэг тарихад ихэнх эцэг эхчүүд юунаас болж хэрэг тарьсан, тухайн зүйлийг нь хийхийг хориглодог. Харин Жөүгийн эцэг эх үүний оронд хүүгийнхээ авьяасыг илрүүлж, хөгжүүлэхэд нь төрөл бүрээр тусалж байна.

Бяцхан зураач маань уран бүтээлийнхээ өмнө.

Хүн бүр эмч, хуульч болох албагүй шүү дээ. Хүүхэд тань юунд дурлаж, юу хийхийг хүсэж байна вэ гэдгийг л сайтар ажиглаж, түүнийг нь дэмжиж өгөөрэй, эцэг эхчүүдээ.

X
Нэвтрэх