fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эхчүүд дауны хам шинжтэй хүүхдээ хөхөөр хооллох бүрэн боломжтой. Ихэнх нь хэвийн чадах ч заримдаа илүү цаг хугацаа, тэвчээр зарцуулах шаардагдана. Ховор тохиолдолд дауны хам шинжтэй хүүхдүүд хөхөөр хооллох чадваргүй байдаг. Жишээлбэл хоол боловсруулах замын хөгжлийн гажигтай бол судсаар нь тэжээл өгнө. Хүнд хэлбэрийн зүрхний гажигтай зарим хүүхэд амархан ядарч, амьсгааддаг учир бас хооллох боломжгүй байж болно. Энэ тохиолдолд сүүгээ сааж гуурсаар хооллох боломжтой юм. Тиймээс эхчүүд маань энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

Дауны хам шинжтэй хүүхдүүдийг хөхөөр хооллох нь ямар ач холбогдолтой вэ?

Эх хүүхдийн дотно харьцаа
Та хүүхэдтэйгээ илүү ойр дотно болохоос гадна танай хүүхдийн мэдрэхүйд чухал нөлөөтэй.

Халдварт өвчнөөс сэргийлнэ
Дауны хам шинжтэй хүүхдүүд халдварт илүү өртөмтгий байдаг бөгөөд хөхний сүүнд агуулагдах эсрэг биетүүдийн халдвараас сэргийлдэг.

Өтгөн хаталтыг багасгана
Дауны хам шинжтэй ихэнх хүүхдүүдийн булчингийн тонус сул, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муу байдаг учраас өтгөн хатах нь элбэг. Харин хөхөөр хооллодог хүүхдэд өтгөн хаталт ховор тохиолддог.

Хамгийн сайн тэжээлийг өгнө
Хөхний сүүнд хамгийн чухал тэжээлүүд байдаг.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх