fbpx

Мэдээ, мэдээлэл

Ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр зүгээр сууж байгаад л жин хасна гэдэг байж боломгүй зүйл шиг санагдаж байна уу? Тэгвэл хөхөөр хооллох нь танд яг л ийм ид шидийг харуулж чадна. Зөвхөн жин хасаад ч зогсохгүй эх хүүхдийн бие махбод, сэтгэл санааны байдалд ч мөн эерэгээр нөлөөлдөг гэнэ.

Тэгвэл хүүхдийг хөхөөр хооллох нь яг ямар давуу талуудтайг хамтдаа сонирхоцгооё.

1. ЖИН ХАСНА

Харахад зүгээр л хөхнөөс сүү урсаад байгаа мэт болов чиг сүүг бүрэлдүүлж, үрээ хооллохын тулд эмэгтэй хүний биед их олон процессууд явагддаг.

Эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарын үзэж байгаагаар зөвхөн хүүхдээ хөхөөр хооллоход л өдөрт 500 калор шатдаг байна. Тиймээс амаржсаны дараа дасгал хөдөлгөөн хийхгүй ч жин хасдаг нь ийм шалтгаантай байдаг аж.

2. ӨНГӨ, АМТ ӨӨРЧЛӨГДДӨГ

Ээж юу идэж, ууж байна вэ гэдгээс шалтгаалаад эхийн хөхний сүүний амт үнэр өөрчлөгддөг.

Тиймээс та идэж хэрэглэж буй хүнсээ өөрчлөн хүүхдэдээ олон төрлийн амттай сүүгээр хооллох боломжтой гэсэн үг. Ингэснээр хүүхэд бор хоолонд орох үедээ хоолыг голохгүй иддэг болох юм.

3. АЗ ЖАРГАЛТАЙ

Хөхөөр хооллох нь эх үрийн тархинд аз жаргалтай үед ялгардаг окситосин хэмээх бодисыг ялгаруулдаг.

Мөн эх нь уур бухимдал, стресстэй бол тухайн хямралыг хэвийн түвшин рүү бууруулдаг байна.

4. ӨВЧНИЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

Хүүхдээ хөхөөрөө хооллодог бүсгүйчүүд төрсний дараах стресс, цус харвалт, зүрхний өвчин, хөх болон өндгөвчний хавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл нь хүүхдээ хөхөөрөө хооллодоггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй бага байдаг байна.

5. ХҮҮХЭД Ч ЭРҮҮЛ

Эрдэмтэд эхийнхээ хөхөөр хооллодог үрс чих, амьсгал, хоол боловсруулах замын өвчин тусах магадлал бага байдаг гэж үздэг.

6. IQ БОЛОН ОЙ ТОГТООЛТ

Судалгаагаар хүүхдийг төрснөөс 28 хоногийн турш тасралтгүй хөхөөр хооллох нь хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлж, танин мэдэхүйн чадварыг нь хөгжүүлдэг байна.

7. ХЭВИЙН ЖИН

Хүүхэд хэт туранхай, эсвэл хэт тарган байх нь ч асуудал шүү. Харин хөхөөр хооллодог хүүхдийн жин хэвийн байх бөгөөд энэ нь ирээдүйд таргалалтаас ч сэргийлнэ. Хөхөөр хооллож байсан хүүхэд хөхөөр хооллож байгаагүй хүүхэдтэй харьцуулахад ирээдүйд таргалах магадлал нь 30%-иар бага байдаг.

Мөн хөхөөр хооллодог хүүхдийн ирээдүйд хэт их жин нэмэх эрсдэл сар бүр 4%-иар буурдаг. Эрдэмтэд ч үүнийг боломжтой гэж үздэг. Учир нь хөхний сүүнд ашигтай бактери их хэмжээгээр агуулагддаг тул хүүхдийн ходоодонд энэ төрлийн бактери их байх тусмаа хоолыг төдий чинээ сайтар шингээж өгнө.

8. ЭХ ҮРИЙН ХОЛБОО

Young mother breastfeeds her baby. Breast-feeding, healthy baby nutrition.

Эх нь хүүхдээ хөхөөрөө хооллоход тэдний тархинд окситосин бодис ялгарч, тэдэнд хайрлагдаж буй таатай мэдрэмж төрдөг байна.

Хамгийн сонирхолтой нь "эхийн зөн"-тэй болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эхийн зан араншин илүү уян хатан болж, хүүхдэдээ юу тохиолдож, хүүхдээ яг яах гээд байгааг нь илүү сайн ойлгодог болдог гэсэн үг. Нөгөө талаас хүүхэд ч илүү тайван байх болно.

9. ЯС БЭХЖИНЭ

Хэрэв хүүхдээ хөхөөр хооллосноор өөрийн бие дэх хамаг кальциа алдчихлаа гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл. Харин ч хөхөөрөө хооллох тусам эхийн бие кальцийг илүү ихээр боловсруулдаг гэнэ.

Мөн хүүхэд 6 сар хүрэхэд эхийн яс жирэмсэн байх үеийнхээсээ хамаагүй бэхжсэн байдаг байна. Бүр ясны сийрэгжилтээс сэргийлдэг гээд л бод.

Эх сурвалж: www.brightside.me

X
Нэвтрэх