fbpx

Ээж, аавуудад

Хүүхэд өсгөх амаргүй ажил. Мэдээж хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, шинэ зүйлс сурч, хорвоо ертөнцтэй танилцаж байгааг нь харах үгээр хэлэхийн аргагүй сайхан билээ.

Гэвч та хүүхдийнхээ живхийг солих, оронд нь оруулах, ар араасаа цуврах "Яагаад?" гэдэг асуултуудад нь хариулах зэргээс хааяа ч гэсэн залхдаг л биз дээ?

Тэгвэл Өмнөд Солонгосын жүжигчин И Ми Ду энэхүү асуудлуудыг маш хөгжилтэйгөөр шийдэж байгааг харуулсан зургуудаа өөрийн Инстаграм хуудас дээрээ "Mom's Personal Life" буюу "Ээжийн хувийн амьдрал" хаштагтайгаар оруулах болсон байна.

Эдгээр зургуудад тэрээр хүүгээ харахын зэрэгцээ өөрийн галзуу, хөгжилтэй амьдралаар амьдарч буйг харуулдгаараа онцлог юм.

Тэрээр хэлэхдээ:

- Бид гэр бүлээрээ Банкокт аялж байсан юм. Хүү маань усан санд хөвүүр дээр тоглож, нөхөр бид 2 ч бас хөгжилдөцгөөж байсан юм. Гэнэт нөхөр маань намайг тачаангуй байрлалаар зогс гээд хүү бид хоёрын зургийг дарсан юм.  Наана нь хүү маань юу ч мэдээгүй мэт царайлж, цаана нь би өөрийнхөөрөө байх нь хөгжилтэй юм байна гэдэг санааг нөхөр маань анх гаргасан гэж хэлж болно. 

Дараа нь тэр зургаа Инстаграм хуудсандаа оруулахад хүмүүс санасныг бодоход эергээр хүлээн авсан. Ингэж л "Mom's Personal Life" цуврал маань эхэлсэн дээ.

Эмэгтэйчүүд хүүхэдтэй болоод өөрийн амьдралын маш олон зүйлсийг золиослох шаардлага гардаг. Намайг битгий буруугаар ойлгоорой. Би ч гэсэн хүүхдэдээ хайртай. Ямар нэгэн асуудал гарвал түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэвч ялангуяа Өмнөд Солонгос улсад хүүхэдтэй байх их "ажиллагаатай" шүү дээ. Ээжүүд ихэвчлэн өөрийн хувийн амьдралыг хойш тавьж, хүүхдээ цэцэрлэг, сургууль, дугуйланд нь хүргэж өгөх зэргийн ажилд өдрийг өнгөрүүлсээр нэг л мэдэхэд орой болсон байдаг. 

Хэдийгээр байдаг л нэг хөгжилтэй зураг юм шиг харагдавч маш олон ээжүүд эдгээр зургийг хараад "Би ч бас ингэж болох юм байна" гээд урам авсан талаараа хуваалцсан. Үнэхээр гайхалтай!

Та түүний бусад зургуудыг үзэх бол Инстаграм хуудсаар нь зочлоорой.

Эх сурвалж: www.brightside.me

X
Нэвтрэх