 
        
        		
		
		
		
                    
            ? Хүүхэд гар зүгшрээгүй, жигдрээгүй үедээ баллуур хэрэглээд хэвшчихвэл баллахдаа анхаараад хийж байгаа зүйлдээ итгэлтэй, санаачилгатай байхгүйгээс гадна гараас нь юм гарахгүй, цаашдаа ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ болох ч магадлал бий.
? Угтаа хүүхдийн зурсан нэг зураас, илүү гарган будсан хэсэг талбай ч буруу биш. Хүүхэд зөв буруу зурж будаж байгаад гар нь зүгшрээд ирдэг. Гар нь зүгширсэн хүүхэд цэвэр зурж буддаг болно.
? Тэр үедээ өмнөх зургаасаа өөрийн өөрчлөлтөө харж, харьцуулж, ахицаа үнэлж сурдаг. Өөрөөр хэлбэл цэвэр болон цэвэр биш бичсэнээ харьцуулж хараад санаачилгаараа, анхнаасаа зөв цэвэр бичиж, зурахыг эрмэлздэг болно.
? Алдсан муухай болсноо баллахгүй, арилгахгүй бол хүүхэд анхнаасаа сайн бодож байж зурж, бичиж, хийнэ. Энэ нь аливааг төлөвлөдөг, алдсан ч хамаагүй гэж бодох биш алдахгүйн тулд хичээдэг болох гэх мэтчилэн хүмүүжлийн ч чухал ач холбогдолтой байдаг шүү.
Арилгагч, баллуурыг IV ангиас дээш хэрэглэхэд тохиромжтой.


 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        