fbpx

Ээж, аавуудад

image

Сүүлийн үед БУСДААС ӨӨРӨӨР СЭТГЭХ, эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай байхыг хүсдэг боллоо.

Тиймээс аав ээж, асран хамгаалагч та бүхэн маань хүүхдийнхээ бүхий л асуудлыг өөрийнхөө өнгөрсөн, одоо цагаас харж, болгоомжлуулж урьдчилан зааварлаж, алхам бүрийг нь хэлж өгөхдөө тодорхой хэм хэмжээтэй байгаарай.

🤐 Ширээний ард томоотой суулгаж, насанд нь ахадсан ачааллаар нүдээд, алдаатай бодсон, муухай бичсэний тоогоор аашилж зэмлээд, үеийн хэн нэгтэй нь өрсөлдүүлээд байвал хүүхэд тань сэтгэл хөдлөлгүй, мэдрэмжгүй, хувиа хичээсэн, өөртөө итгэлгүй, өрөөлийн амыг харсан хайрцаг дотор сэтгэх "өнөөдрийн түмний нэг" гүйцэтгэгч л болно ...

🤔 "Аав ээжийнхээ үгэнд ордог, томоотой, сайн хүүхэд" энэ их өрөөсгөл ойлголт шүү. Хүүхэд тань танаас биднээс ялгаатай байх эрхтэй, өөрийн гэсэн тусдаа шинэ ЕРТӨНЦ.

Хүүхдийг гүйж харайж, чөлөөтэй сэтгэж, тэрслүү загнаж, асуултаар шалгааж байх үед нь та хамт байж, өөрийнхөө оролцоог нэмэгдүүлж дэмжиж өг. "Болохгүй, боль" гэх үгс хүүхдийн уран сэтгэмж, бүтээлч сэтгэхүйн хөгжлийн хурд сааруулагч шүү. Харин яагаад, ямар учраас гэдгийг ярилцаж тайлж байгаарай.

💥 Хүүхдийг алдах бүрд цохиж аваад загнаж зэмлэн асуудлыг шийддэг бол тэр өөртөө итгэлгүй, аймхай хулчгар, ууртай догшин болохоос гадна "ЮУ ХИЙХ ВЭ" гэсэн хандлагаас "ЮУГ ХИЙХГҮЙ БАЙХ ВЭ" гэсэн хандлага руу шилждэг.

Аав ээжүүдээ хүүхдэдээ хүлээцтэй ханд, ярилц, тайлбарла 💕 Тэднийг ажигла, анзаар. Хүүхэд өөрөө хүсвэл тусал, хамтар.

X
Нэвтрэх