Германд сургуулийн өмнөх насны хүүхдийн буюу 5 настнуудын хийж сурсан байх зүйлүүд:
1.Хүүхэд тань унадаг дугуй эсвэл Роллер унаж сурсан байх
2.Хүүхэдтэйгээ хамт тоглоомын талбайд тоглох ба тэнцвэрээ олох, аврих, савлуур дээр савлах, үсрэх, зэргийг. Энэ бол маш чухал
3.Хүүхэдтэйгээ хамт бөмбөг тоглох
4.Хүүхэдтэйгээ хамт хайчилбар хайчлах, наах, цэвэрхэн зурах, мөн баримлын шавраар тоглуулах
5.Ямар нэг эвлүүлдэг угсардаг тоглоом тоглуулах
6.Элс газар шороотой тоглуулах
7.Бие дааж хувцсаа өмсөж тайлах, цахилгаантай хувцас товч зэргийг хааж нээж сурсан байх
8.Гутлын үдээс үдэхийг бага зэргээр зааж сургах
9.Гэр бүлээрээ ширээн дээр сууж тоглох жишээлбэл: хөзрийн тоглоом, Домино, Puzzle, Memory, Даам
10.Хүүхдэдээ бага хэмжээний даалгавар өгч сургах. Жишээ нь: Оройн хоолон дээр ширээ засах, халбага аяга таваг өрүүлэх,
11.Зураг үзүүлж юуны тухай зурсан эсэхээр ярилцах
12.Хүүхдээ яриулж өгүүлбэрийг бүрэн зөв хэлж байна уу гэдгийг анзаарах
13.Хүүхдэдээ үлгэр уншиж юуны тухай үлгэр байсныг ярилцах
14.Хүүхэдтэйгээ телевизор үзэх цаг хугацааны талаар ярилцаж тохиролцох
15.Хүүхэдтэйгээ Миний харж буй чиний хараагүй ....тэр юу вэ гэдэг тоглоомыг тоглох
16.Хүүхдээ яриулж сонсох
17.Хүүхэд тань ганцаараа өөрийгөө саатуулж сурсан байх
18.Ямар нэг зүйлийг эхлүүлсэн бол дуусгаж сургах, ( хүүхэд залхуу нь хүрэхээр би болилоо) гэдгийг болиулж сургах
19.Тоглож эхэлсэн бол дуустал нь тоглож сурсан байх
20.Тоглоомон дээр хожигдож сурсан байх
21.Хүүхэддээ бага зэргийн даалгавар оногдуулж (гэр орны) тогтмол хажууд нь хамт хийлгэж сургах