fbpx

Мэдээ, мэдээлэл

image

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төслийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн барьсан юм.

Тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүүхдийн мөнгө бол халамж биш хүний хөгжлийн бодлого. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Харин энэ тогтоол батлагдсанаар үлдсэн 10-15 хувь буюу 114 мянган хүүхэд нэмж мөнгөн тэтгэмж авах эрхтэй боллоо. Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох талаар УИХ-д хоёр ч удаа тогтоолын төсөл өргөн мэдүүлж, ОУВС-д хүсэлт явуулж, Засгийн газарт асуулга тавьсны үр дүнд ийнхүү шийдэгдлээ” гэжээ.

 

 

 

X
Нэвтрэх