fbpx

Боловсрол

image

Хүүхэд эзэмших чухал суурь бол:
🧩 Хүүхэд суралцах хүсэл сонирхолтой
🧩 Сонирхсон зүйлээ хөөн судалж танин мэдэх чадвартай
🧩 Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зөв дадалтай байх юм.

6 хүртэлх насанд нь хүүхэдтэйгээ хамтран тоглож байгаарай. Ингэснээр та хүүхдээ сэтгэхүйн хөгжил сайтай, нийгэмших зөв дадалтай, эерэг зан чанартай хүн болж төлөвшихөд нь хамгийн сайнаар нөлөөлж чадна.

Учир нь хүүхэд томчуудтай хамтран тоглосноор бусадтай ойлголцох, өөрийгөө ойлгох, үйлдлээ хянах, аливаад зөв арга барилаар ханддаг болдог.

Хүүхдэд хайр мэдрүүлсэн гэр бүл, танин мэдэхүйг нь өдөөн дэмжиж хамтдаа тоглодог аав ээж, асран хамгаалагч байх нь юутай ч зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт шүү. Хүүхдийн хөгжлийг дэмждэг хамтран тоглох тоглоомууд:

💮 Шагайн тоглоом
💮 Даалуугаар нүх шахах
💮 Хамар дарах
💮 Атом молекул
💮 Нуугдаж тоглох
💮 Чихэнд үг шивнэх
💮 Амьтан нэрлэх
💮 Сандал булаацалдах
💮 Айл гэрдэх
💮 Хүүхдийнхээ сонирхдог тоглоомууд дээр оролцон тоглох лего угсрах, машин уралдах, барби хувцаслах, хоол хийх г.м. Гэхдээ энэ үед та туслах дүр, туслахаар оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тоглоомын гол эзэн, чиглүүлэгч нь таны хүүхэд байх хэрэгтэй.

X
Нэвтрэх