fbpx

Мэдээ, мэдээлэл

Сэргэлэн бяцхан Аами, ухаалаг дөлгөөн Таамигаа санасан уу, хүүхдүүд ээ?

Хорвоогийн нар манддагаараа мандсаар л Аами, Таамигийн адал явдал, баяр хөөртэй өдрүүд үргэлжилсээр л байгаа шүү. Анх 2017 онд дэлгэцнээ гарсан “Монгол Контент” компанийн бүтээл “Маамуу” хүүхэлдэйн киноны шинэхэн хоёр анги шинэ оны босгон дээр үзэгч багачууддаа хүрэхэд бэлэн боллоо. Ингэснээр "Маамуу" цуврал хүүхэлдэйн кино маань 16  ангитай болж байна.

Тэгвэл та болон таны бяцхан жаал “Маамуу” хүүхэлдэйн киноны цоо шинэ 15, 16-р ангиудын анхны үзэгч болоход бэлэн үү?

Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эерэгээр нөлөөлөх зорилготой "Маамуу" хүүхэлдэйн киноны уран бүтээлчид маань анги тус бүрдээ нэгэн чухал санааг шигтгэж өгдөг билээ. Үзэгч танд багахан сэжүүр өгөхөд бид “Хамтдаа тоглоё” нэртэй 15-р ангид нийгмийн нэгэн чухал сэдвийг хөндсөн. Энэхүү ангид Аами Таами хоёр маань тусгай хэрэгцээт Бааби хүүтэй танилцаж, хүн бүр өөр хоорондоо ялгаатай ч бусдад хүндлэлтэй хандаж, ялгаварлахгүй байхыг сануулсан сургамжит үйл явдал өрнөх болно. Харин удаах ангид шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед Аами, Таами хоёрт маань өвлийн өвөө, бэлэг гээд анхаарах зүйл олон ч тэд нэгэн чухал зүйлийн учрыг олж, зангилааг тайлах эрэлд гарна.

Эцэг, эхчүүд та бүхэн хүүхэлдэйн киноны шинэхэн ангиудаа энхрий үрстэйгээ үзэж суухдаа тэдэнд өвлийн өвгөн, хүмүүс хоорондын харилцаа, сайн хүүхэд байхын тухай сонирхолтойгоор тайлбарлаж, хүмүүжилд нь цучил нэмнэ хэмээн итгэж байна.

ШИНЭ АНГИУД ГАРАХ ХУВААРЬ: 

  • 2020/01/01 (Лха) – 19:00 цагаас МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.

Бид шинэ оны босгон дээр шинэхэн хоёр ангиа үзэгчдэд хүргэхээс гадна 5-8-р ангийг "Maamuu" Youtube сувагтаа байршуулан хүүхэд багачууддаа ШИНЭ ОНЫ БЭЛЭГ болгон барьж байна.

"МААМУУ" ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ 1-8-Р АНГИЙГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

"Маамуу" хүүхэлдэйн киноны уран бүтээлчид хүүхдүүдийнхээ хүмүүжил, сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлээ шингээн бүтээдэг. Иймээс уг хүүхэлдэйн кино маань хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг билээ.

“Маамуу” брэндийн ном, тоглоомын борлуулалтаас олсон орлого энэхүү цувралыг бүтээхэд нь жинтэй хувь нэмэр оруулдаг тул эцэг эхчүүд та бүхний худалдан авалт бүрд бид бяцхан багачуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Бид Бүтээлч ном, Буддаг ном, Дасгалын ном, Флипбүүк зэрэг хүүхдийг анхаарлаа төвлөрүүлж сурах, тэвчээртэй сууж сурах, нямбай байх зэрэг хөгжилд чухал дэмжлэг болох бүтээгдэхүүнүүдийг цуврал болгон гаргадаг. Мөн түүнчлэн хүүхдийн тоглож наадах хэрэгцээнд зориулж Аами, Таами дүрээр дуугардаг болон зөөлөн тоглоом гаргасан юм.

Дашрамд дурдахад эдгээр бүтээгдэхүүнүүд маань шинэ жилийн баярыг тохиолдуулан энэ оныг дуустал хямдралтай худалдаалагдаж байгаа тул та Номин, И-Март, Интерномын өөрт ойрхон салбаруудаас авч, бяцхан үрсдээ бэлэглээрэй.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

X
Нэвтрэх