fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Ээж хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэн хүнээс илүү оролцдог ба "үглэх" хандлагатай байдаг тул хүүхэд аавынхаа үгийг илүүтэй хүлээж авдаг байна. Аав хүн хүүхдэд амьдралын түшиг тулгуур, багана, нөмөр нөөлөг, чиглүүлэгч, чиг баримжааг олгодог. Аавууд дараах зүйлсийг хийдэг байх хэрэгтэй. Үүнд:

  • ХАЙРАА МЭДРҮҮЛЭХ

Хүүхэд ааваараа хайрлагдаж байгаагаа мэдрэх нь чухал. Гэвч аавууд "хайр нь дотроо, хал нь гаднаа" гэж бодон хүүхдэдээ хайр халамж мэдрүүлэхгүй байх нь элбэг.

  • САЙХАН ХАРАГДАХ

Аав бол хүүхдийнхээ үлгэр дуурайл нь. Тиймээс аав хүн өөрөө гоё сайхан байх хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд архи уух, согтуу харагдахаас зайлсхийх.

  • АМЬД ХАРИЛЦААТАЙ БАЙХ

Хэдийгээр цаг зав муутай байсан ч хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай. Аавтайгаа илэн далангүй ярилцдаг хүүхэд өөртөө итгэлтэй байдаг.

  • ЦАГ ГАРГАХ

Ажлаасаа тараад хэчнээн ядарч ирсэн ч хүүхдээ үнсэж тэврэх нь чухал шүү. Бүр цаг зав гаргах боломжгүй бол ядарч байгаагаа хэлээд уучлалт гуйгаарай.

  • УРАМ ХАЙРЛАХ

Аавын хэлсэн сайхан үг хүүхдэд насан туршид нь хадгалагддаг. Насанд хүрсэн ч гэсэн аавын тухай дурсамж, тэр дундаа хэлсэн сайхан үгний талаар дурсдаг билээ.

  • АМЛАЛТДАА ХҮРЭХ

Мэдээж цаг наргүй ажиллах хэрэгтэй л дээ. Гэхдээ ажил, албан тушаал гэдэг зуурдынх, хүүхэд тань үүрдийнх шүү. Тэдэнд ямар нэгэн амлалт өгсөн бол амлалтдаа заавал хүрдэг байх хэрэгтэй.

  • ХАМГААЛДАГ БАЙХ

Хэзээд хүүхдээ хамгаалдаг байх. Гэвч өөрийн хүүхдийг өмөөрч, бусдын хүүхдийг зодож загна гэсэн үг биш юм шүү.

  • УХААНТАЙ БАЙХ

Хүүхэд аав ээжээ сонгож төрдөггүй. Амьдрал эрээнтэй бараантай. Аавгүй хүүхдийг бодож, хаа яваа газартаа тэдгээр хүүхдэд урам, дэмжлэг өгөөрэй. Хүүхэд ааваараа барддаг тул өөрийн хүүхдэдээ өрөвч, зөөлөн байгаарай гэж захиарай.

  • ЭЭЖИЙГ НЬ ХАЙРЛАДАГ БАЙХ

Аав ээжээр дамжуулан хүүхдэд нөлөөлж болно. Хайрлагдаж байгаа эмэгтэй аавыг нь хүүхдэдээ магтдаг.

Зөвлөх: Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх