fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь хүүхдэдээ хоосон амлалт өгөх. Хүүхэд юм чинь гэж боддог, гэтэл хүүхэд байх тусмаа учрыг ухаж ойлгож мэдэхгүй тул амархан гомддог, урам хугардаг.

 Ном уншиж өгөхийг хүсэх
 Өөрийнхөө хийсэн зүйлийг үзүүлэх
 Бодсон, болсон зүйлээ шулганаад танд ярих гэх үед
 Шинэ найзтай болсноо танилцуулах гэхэд

ТА ХАРИН "Чишшшш, дүүг нь унтахаар, байж байгаад, тэгэж байгаад, завтай болохоороо" гэж тэрхэн хоромд аргалчихаад МАРТДАГ, хүүхэд харин МАРТДАГГҮЙ хүлээдэг. Мөн:

😒 Орой ээж нь цэцэрлэгээс нь авна аа
😒 Амралтаар нь бүгдээрээ гадуур гарна
😒 Аав нь маргааш амраад хамт байна гэх мэт амлалт өгдөг.

⚠️ Амлалт өгсөн л бол үнэн бай, гарцаагүй амжаагүй бол хүүхдийнхээ нурууны түвшинд очиж суугаад нүд рүү нь хараад гараас нь атгаад үнэн учраа тайлбарлаж чин сэтгэлийн уучлал хүсэж байгаарай. Ажил ихтэй байлаа, зав ёстой гарсангүй гэх шалтаг, тайлбар тань хүүхдэд ойлгогдохгүй шүү.

Энэ байдлаар тодорхой биш байгаад удвал хүүхэд ном уншуулахыг хүсэхээ, танд итгэхээ, тантай ярихаа, тан руу хандахаа ч больчихдог. Гэхдээ тэр өөрийгөө сонсох, хамт байх хэн нэгнийг заавал олно. Харин тэр хүний СЭТГЭЛ таныхыг орлож чадах болов уу.

🐒 Хүүхэд танаас үлгэрлэж хүмүүждэг. Шалтаг хэлсэн, тайлбар тавьсан, худал ярьдаг, хоосон амлалтаар дүүрсэн хүн ирээдүйд улам л хүнд байдалд орно.

👨‍👩‍👧‍👦 Тиймээс аав ээж та хүүхдэдээ амласан л бол түүндээ заавал хүрч байгаарай.

X
Нэвтрэх