Томуу, томуу төст өвчтэй 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргалаа.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн байна.