fbpx

Боловсрол

image

Гэрийн даалгавар бол үзсэнээ бататгах, хүүхдийг үүрэг хариуцлагатай болгох, бие дааж сурах гэх мэт давуу тал ихтэй.

Гэрийн даалгавар хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон, нэг даалгавар хийхэд зарцуулах цагийн ачаалал их биш байх ёстойг анхаараарай.

Ялангуяа 6 НАСТНУУДын эхний зургаан сар нь сургууль, шинэ багш, шинэ хамт олон, шинэ дүрэмд дасах зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг үе учраас энэ үед нь оюуны ачааллыг нь хувиарлаарай.

Гэрийн даалгавар хийлгэхдээ:

👍 Даалгавар хийхэд тохиромжтой өрөө буюу булан бэлтгэж өгөх. Тэр хэсэгт нь тогтмол агааржуулалт хийнэ, гэрэлтүүлгийг анхаарна.

👍Даалгавар хийж байх үед гэрт байгаа хэн бүхэн дэргэд нь зурагт үзэж, утсаа ухахгүй. Дор бүрнээ өөрсдийн хийх ёстой бичиг цаасны ажлаа хийж, ном унших нь уншиж ҮЙЛДЛЭЭР ДЭМЖИХ хэрэгтэй. Ингэснээр хүүхэд: бид бүгд хамтдаа сурч байна, хүн бүхэн хичээлээ хийж байна гэсэн идэвх авдаг.

👍 Бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөлт дунджаар 15~20 минут л байдаг (1-р анги 10', 2-р анги 20', 3-р анги 30' гэх мэт) тул даалгаварыг 15 минут хийлгээд 5 минут гарын дасгал хийлгэх, сонирхолтой зүйл ярих, ус уулгах, 00 орох гэх мэт дунд нь завсарлуулаарай. Заавал шүү.

Нэг дор удаан суулгаснаар хүүхэд сууж сурна гэж эцэг эхчүүд эндүүрдэг. Харин ч нэг дор удаан суулгаснаар 15 минутаас хойшхи хугацаанд хүүхдийн тархи идэвхгүй ажиллаж, хичээл даалгавараас залхаж эхэлдэг.

👍 Анхаарах өөр нэг зүйл бол хүүхдийг сургуульд орсноос хойш хичээл ихтэй хэмээн гэрийн ажлаас чөлөөлөх хандлага байдаг. Хүүхдэд насны онцлогт нь тохирсон гэрийн ажлыг хийлгэж байгаарай. Ингэснээр хүүхэд үүрэг, хариуцлагыг ухамсарлана, бие даах чадварт суралцана. Энэ нь цаашдаа даалгавараа санаачлагаараа, чанартай хийх дадалд нөлөөлдөг.

👍 Болж өгвөл даалгаварыг хэцүүгээс нь хийх нь зүгээр байдаг. Гэхдээ өөрөөс нь алийг нь түрүүлж хиймээр байгааг нь асуугаад даалгавар хийх хуваарь хамт гаргаарай.

👍 Даалгавар хийж байх үедээ алдаа гаргавал "дараагийнх дээрээ заавал хичээгээрэй", "өө, одоо харин яг болж байна" гэх мэт урмаар дэмжиж туслах. Буруудсаны тоогоор уурлаж бухимдвал хүүхэд даалгавар хийхээс халширдаг болчихдог.

👍 Даалгавараа хийвэл ийм амттан, тийм дуртай зүйлийг нь өгнө гэх мэт амлалт өгөх нь буруу. Өөрийнх нь үүрэг хариуцлага шүү дээ.

👍Хүүхдээ ах эгч, ангийнх нь найзтай өрсөлдүүлэхгүй, харьцуулахгүй байхыг сайн анхаарах. Өмнөхөөсөө сайжирч байгааг нь бодитоор үзүүлж урам өгөөрэй.

Хүүхдийн гэрийн даалгавар бол ГЭР БҮЛИЙН ДААЛГАВАР 😍

X
Нэвтрэх