fbpx

Боловсрол

image

Хүүхэд аав ээж болон дотнын том хүний оролцоотой тоглох, бүтээлч ажил хийхдээ хамгийн идэвхтэй байдаг. Энэ хамтын оролцооны үе нь ганцаараа зурж будах, тоглож наадах үеэс ч илүүтэйгээр сэтгэхүй болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлж стресс тайлж, сэтгэл санааг тайван байлгаж бүтээмжийг өндөржүүлдэг байна.

Харин та хүүхэдтэйгээ зураг зурах үедээ:
1. Аль болох том цаас сонгоод хоёр талаас нь хамтран оролцох боломжтой байрлал сонгох. (Газар хэвтэх их тохиромжтой байдаг)

2. Хүүхдээр өөрөөр нь зургийн сэдвийг сонгуулах.

3. Та хүүхдийнхээ туслах зураач нь л болно. Өөрөөр хэлбэл “Зураач аа, би ямар өнгө бэлдэх үү, би аль хэсгийг нь зурахад туслах уу” гэх мэтээр туслах дүрд тоглоно. Ингэснээр хүүхэд тань өөртөө итгэх итгэл нь их болдог.

4. Хүүхдийн зурагт туслах үүрэг л гүйцэтгэнэ гэдгийг дахин сануулъя. Тэгж зур, энийгээ зас гэх мэтээр зааварчлаад эхэлбэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээ байхгүй болно шүү.

5. Хүүхдийн төсөөллийн зураг бодит биш зүйл ч байж болох учраас “Юу зурчхав аа, энэ одоо юу юм бэ” “Цэвэрхэн зураач” гэсэн үгүйсгэсэн өнгөөр бүү яриарай. Мөн хэн нэгний зурсан зурагтай бүү харьцуулаарай. Тэгвэл хүүхэд “Би зурж чаддаггүй” гээд зурах сонирхол нь буурна шүү.

6. Мөн “Ёстой мундаг” гэх мэт хоосон магтаалаас илүүтэй. “Энэ удаа шар өнгийг ногоог өнгөтэй хослуулаад бүүр гоё харагдаж байна” “Ингэж зурж бас болох нь ээ” гэх мэтээр бодит урамшуулал өгөөрэй. Ингэснээр хүүхэд илүү гярхай, хичээнгүй болдог.

7. Хүүхдийнхээ зурсан зургуудаас өөрт нь таалагдаж байгааг нь асууж байгаад зарим нэгийг нь л гэрийн ханандаа зүүгээрэй. Бүх зургийг нь өлгөөд байвал хүүхэд “Би, би л, минийх л гоё” гэсэн хандлагатай, цаасан малгайд дуртай болчих гээд байдаг тул аав ээж та бүхэн тунг нь сайн тааруулаарай.

X
Нэвтрэх