fbpx

Ээж, аавуудад

image

1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь харилцан ярилцаж сурах.

2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх. Амлалтаа дараагийн удаа заавал биелүүлэх.

3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай байх.

4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй тэвчих.

5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах. Алдсан байсан ч өөрөө оролдох нь чухал.

6. Гаднаас авч ирсэн уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.

7. Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн сонсож дэмжиж өгөөрэй.

8. Хөршийн мундаг хүүтэй жишиж, адилхан болгох гэж ЯАРАН бухимдалгүй, хүлээцтэйгээр дэмжиж өөрийгөө олоход нь туслаарай.

9. Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ ярилцаарай.

X
Нэвтрэх