• Хэрвээ хүүхэд чинь халуунтай хэрнээ онцын зовиургүй бол халууныг нь буулгах шаардлага байхгүй.
• Харин хүүхэд илт зовиурлах шинж тэмдэгтэй байвал өвчин намдаах, халуун бууруулах эмийг өгч болно. Энэ удаа манай ээж, аавуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг 2 эмийг онцгойлон таниулья!
1. ПАРАЦЕТАМОЛ.
Халууралтыг эмчлэх эхний сонголтын бэлдмэл. Стероид бус үрэвсэлийн эм дотор хамгийн аюулгүй эм.
Худалдааны нэршил нь Panadol, Tylenol.
15мг/ кг тунгаар 4-6 цаг тутамд хоногт 4 удаагаас хэтрүүлэн хэрэглэхгүй байхаар зөвлөдөг. Заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
2. ИБУПРОФЕН.
Халуун бууруулах 2 дахь эгнээний бэлдмэл ба парацетамолд буухгүй тохиолдолд хэрэглэнэ.
Худалдааны нэршил нь Нурофен, Calprofen.
ДЭМБ - аас 3 сараас доош, харин АНУ - д 6 сараас доош насанд хэрэглэхийг хориглосон байдаг.