fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хорио цээрийн дэглэмийг 2020.04.30-ныг хүртэл сунгахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллаанд цаг хугацааны хувьд дараах зохицуулалтыг хийх болсноо БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.

  • Хичээлийг 2020.04.30-ны пүрэв гарагт эхлүүлж 2020.05.02-ны бямба гараг хүртэл, түүнээс хойш долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх
  • ЕБС-ийн бага ангийн сурагчдыг 2020.06.06-ны бямба, дунд ахлах ангийг 2020.06.13-ыг хүртэл бямба гараг бүр хичээллэх
  • ЕБС-ийг 2020 оны 5, 6-р сарын нийт долоон бямба гарагт хичээллэх
  • Цэцэрлэгүүд 2020.05.31-ныг хүртэл ажиллах
  • ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020.07.02-ноос 05-ныг хүртэл зохион байгуулах
  • Их дээд сургуулийн элсэлтийг 2020.07.07-ноос 08-ныг хүртэл зохион байгуулах
  • Их дээд сургуулийн үйл ажиллагааг 2020.06.15 хүртэл үргэлжлүүлээд, намар хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020.08.15-нд эхлүүлэх
  • ЕБС-ийн багш нарын ээлжийн амралтын 48 хоногт (2020.06.15-наас 2020.08.24-нийг хүртэл)  ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
X
Нэвтрэх