fbpx

Ээж, аавуудад

image

🧠 Эцэг эх нь дулаахан гараараа илж энхрийлэх нь хүүхдийн оюун ухаанд маш эерэгээр нөлөөлдөг. Учир нь арьс, тархи хоёр нарийн холбоогоор холбогдсон байдаг бөгөөд энэ үед аз жаргалын даавар эрчимжиж тархины эсүүд идэвхждэг байна.

🧠 Тиймээс та хүүхдээ байнга тэвэрч, илж байгаарай. Мөн бага насанд нь заавал өөрөө усанд оруулаарай. [Үнээ тугалаа хэсэг долооход тугал нь дөрвөн хөл дээрээ дэнжигнээд босоод ирдэг шүү дээ. Энэ нь тугалаа илж хайрлаж байгаа үзэгдэл. Үүний дүнд тугалын тархины эсүүд сэргэж зогсох чадвар бий болж байгаагийн илрэл. Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер]

🧠 Харин хүүхдийг бага насанд нь асаргаа анхаарал, хайр халамжаар дутаах нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх төдийгүй ирээдүйн хандлага, харилцаа, итгэл үнэмшил, амжилтад нь ч сөргөөр нөлөөлдөг байна.

Аав ээжийн хайр халамж хүүхдийн амьдралын насан туршийн бэлэг болж үлддэгийг тархи судлалын эрдэмтэд хэдийн бүрэн баталжээ.

X
Нэвтрэх