fbpx

Ээж, аавуудад

image

Англи улсад 17000 аавыг 33 жилийн турш дагаж судалгаа хийж үр дүнгээ 2018 онд танилцуулжээ. /www.cambridgeenglish.org/
Энд:

“Аав нь хүүхдээ хөгжиж, төлөвшихөд идэвхтэй, өөрийн санаачлагаар оролцдог бол хүүхэд нь эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй, бусдад тусархуу байхаас гадна гэр бүлийн амьдрал нь ч аз жаргалтай байдаг” гэсэн үр дүн гарсан байна. Энэ үр дүнтэй холбоотойгоор бид ээжүүддээ дараах зөвлөгөөг санал болгож байна.

Гэхдээ үүгээрээ бид аав л хүмүүжүүлбэл илүү сайн гэх нэг талын хандлагыг илэрхийлээгүй бөгөөд аавын хүмүүжлийн арга, ээжийн хүмүүжлийн арга өөр өөрсдийн онцлогийг агуулдаг болохоор аль аль нь хүүхдийн хүмүүжилд эн тэнцүү оролцох хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Одоо харин:
Аавыг оролцуулахад ээжийн зүгээс анхаарах 7 зүйлийг дурдъя.

1. Нөхрийнхөө анхаарал халамжгүй байгаад гомдоллох биш юу хэрэгтэйгээ түүнд тодорхой хэлж тусламж хүсэж, ярилцаарай.

2. Та нөхрийгөө хүүхдээ хүмүүжүүлэхэд тусламаар байвал шүүмжлэхийн оронд тэднийг алдаа гаргаж байсан ч анзаарахгүй үлдээж, таалагдахгүй бүр болохгүй зүйлсийг нь хүүхдээс холуур хоорондоо хэлэлцэх.

3. Хүүхдийнхээ талаар санаа зовж буй зүйл болон тулгамдсан асуудлаа үргэлж нөхөртэйгөө ярилцаж зөвлөлдөөрэй.

4. Нөхрийнхөө сайн хийж чадах, амархан хийчих зүйлийг сайн анзаарч хүүхэдтэйгээ холбож өг. Өөрөөр хэлбэл миний болон чиний хийх зүйл гэж ялгахын оронд миний сайн чадах, чиний сайн чадах зүйл гэж итгэл хүлээлгэж ярилцаарай.

5. Ханьтайгаа загнаж байгаа юм уу, зааж зааварлаж байгаа мэтээр ярихаас татгалзаарай. Харин тусламж, зөвлөгөө хүссэн мэтээр харилцвал тэр таны төлөө, хүүхдийнхээ төлөө санаачлагаараа өрхийн тэргүүний үүргээ хүлээж өөрөө хүүхдээ зөв хүмүүжүүлэх, өсгөх аргыг эрэлхийлнэ.

6. Урьдчилан заах гэж оролдох биш, нөхөр тань асуусан тохиолдолд л хариулаарай.Та үргэлж урдуур нь орж санаачлах тусам нөхөр тань өөрөө сэтгэхгүй, идэвхгүй байх хандлагатай шүү.

7. Хамт зөвшилцөж шийдвэр гаргаж байгаарай. Ингэснээр өдөр тутмын амьдралын оролцооны идэвх сайжирна. 7 хоногийн хоолны цэсийг хүртэл гэр бүлийн гишүүн бүрийн саналыг сонсож том цаасан дээр бичиж тавих. Бүх хүүхдийн саналыг оруулах нь чухал.

X
Нэвтрэх