fbpx

Ээж, аавуудад

image

Бид та бүхэнд усан үзэм хэмээх жимс хайртай бяцхан үрсийн минь аминд хүрэх хэмжээний аюултай талаарх анхааруулгыг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад хүүхэд багачуудын тоглох дуртай үлээдэг бөмбөлөг буюу бидний хэлж заншсанаар шаар нь тэдэнд ямар их аюул учруулж болох талаар мэдээлэл хүргэж байна.

5-аас доош насны хүүхэд санамсаргүй байдлаар нас барах шалтгааны 4-р байранд хахаж нас барах тохиолдол ордог. Харин хоолноос бусад зүйлд хахаж нас барсан тохиолдлуудын 1-р байранд  ҮЛЭЭДЭГ ШААРНААС БОЛЖ НАС БАРСАН ТОХИОЛДОЛ  ордог.

Мөн АНУ-ын хувьд л гэхэд хүүхэд хахсаны улмаас нас барсан шалтгаануудын тэргүүн эгнээнд энэхүү бүтээгдэхүүн багтдаг байна. Тухайлбал 2001-2014 оны хооронд бага насны хүүхэд хахсаны улмаас нас барсан тохиолдлын 38 хувь нь үлээдэг шаартай холбоотой тохиолдлууд байсан гэнэ. Ойролцоогоор 10 тохиолдлын 4 нь шаартай холбоотой байдаг гэсэн үг шүү дээ. Хэдийгээр энэ нь ихэвчлэн 6-аас доош насны хүүхдүүдэд тохиолддог ч 6-аас дээш насны хүүхдэд тохиолдохгүй гэсэн баталгаагүй.

ЯАГААД ШААРНААС БОЛЖ НАС БАРДАГ ВЭ ГЭЖ ҮҮ?

Шаартай холбоотой эндэгдэл нь хэд хэдэн янзаар тохиолдоно. Шаарыг үлээж байх явцад амьсгалаа гаргасны дараа дахин амьсгал авахад шаар нь хоолой руу нь орох, шаарны бөмбөлөг болдог талыг амандаа хийгээд сорох, шаарыг зажлах, хагарсан шаарны хэсгүүдийг залгих гэх мэт. Үлээдэг шаар резинен материалтай учир гадаргуу нь маш гөлгөр, гулгамтай, мөн сунадаг. Тиймээс хүүхдийн хоолойд тээглэсэн тохиолдолд амьсгалын замыг хааж амьсгалах аргагүйд хүргэдэг байна.

Энэ тохиолдолд нуруу руу нь цохих, ам руу нь хуруугаа хийж хоолойд тээглэсэн биетийг авах зэрэг анхны тусламжийн аргууд тэр бүр үр дүнгээ өгдөггүй аж.

ТИЙМЭЭС...

Сонор сэрэмж бол дээр дурдсан аюулаас хайртай бяцхан үрээ хамгаалах хамгийн оновчтой арга юм. Олон улсад резинен шаарыг 8-аас доош насны хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй гэж зөвлөсөн байдаг. Гэвч таны хүүхэд хэдэн ч настай байсан шаар хагарсан л бол үлдсэн хэсгүүдийг яаралтай авч хаяж хэвшээрэй.

Эх сурвалж: St.Louis Childrens, New York State Department of Health

X
Нэвтрэх