fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол улсын хувьд нийт айл өрхийн 76% нь хадгаламжгүй гэсэн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайланд оруулжээ. Нүүдэлчин соёлтой Монголчуудын хувьд банк, санхүүгийн үйлчилгээ тэр дундаа хуримтлалын үйлчилгээ нь Монгол улс зах зээлийн замд орсноос хойш бүрэн утгаар бий болж одоогоор хөгжлийн шатандаа явж байна.

Үндэсний хуримтлалыг бий болгох цаашид ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө болон улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд хуримтлалын дадлыг иргэн тус бүр өөртөө бий болгох мөн улс орны ирээдүйг жолоодох хүүхэд, багачуудаа багаас нь хуримтлалын ач тусыг ойлгуулах нь иргэн бүрийн үүрэг, магадгүй улс орны зүгээс тэргүүний ач холбогдол өгөн ажиллах зүйлүүдийн нэг байж болох юм.

“Америк мөрөөдөл” гэж хэллэг буюу философийг бид барууны ном сонин, Холливудын киноноос олонтой сонсож өссөн. Энэхүү философи нь улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөө, ажилтай орлоготой хангалуун, эрүүл Америк өрх гэрүүдийн талаарх  мөрөөдөл бөгөөд үндсээрээ хамтдаа энэхүү мөрөөдөлд хүсэн тэмүүлэх, мөрөөдлөө бодит болгоход өөрсдөдөө тавьдаг суурь шалгуур үзүүлэлт нь байсаар иржээ.

Үүнтэй ижил Монгол мөрөөдөл тэр дундаа хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг бодит болгоход Монгол өрх гэрүүд, аав ээжүүдийн үүрэг, санаачилга нэн чухал юм. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж биднийг сургасан Монгол ардын сайхан зүйр үгээс жишээ аван одоогоос эхлэн хүүхдэдээ мөнгөтэй зөв харьцах, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулж, мөн хүүхдийн хадгаламж нээж, түүнийхээ өгөөжөөр үр хүүхдэдээ сайн сайхан ирээдүйг бэлэглэх Монгол хүн бүрийн мөрөөдөл юм.

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаахөгжлийн банк нь хуримтлалын үр ашгийг таниулах, хуримтлалыг хэвшил болгох болон санхүүгийн боловсролыг хүүхэд багачуудад өгөхөд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн бөгөөд хүүхдэд зориулсан өндөр хүүтэй “Маамуу хадгаламж”, мөн шинээр хүүхдийг бага наснаас нь эхлэн мөнгөтэй зөв харьцаж сургахад зориулж “Маамуу хүүхдийн карт”-г зах зээлд нэвтрүүлээд байна. Хүүхэд мөрөөдлөө эцэг эхийн тусламжтай бүтээдэг. Өнөөдрөөс эхлэн хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд тууштай хуримтлалыг дадал болгоорой. Хүүхдийн хадгаламж Таны бяцхан үрийг мөрөөдөлд нь хөтлөн, хүрэх замыг нь 4 дахин хурдасгах болно.

ДАВУУ ТАЛ:

  • Хадгаламж эзэмшигч хүүхдийг 18 - н нас хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгийг найдвартай, эрсдэлгүйгээр хуримтлуулан хадгалах;
  • Хүүхдийн нэрийн дансыг холбуулж, сар бүр хуримтлалаа нэмэгдүүлэх боломж;
  • Хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө өндөр хүүгийн орлого авах;
  • Таны мөнгөн хөрөнгөтэй холбоотой нууцыг банк чандлан хадгална.

Та өөрийн хадгаламжийг тооцоолохыг хүсвэл энэхүү ЭНД дарна уу.

Хадгаламж нээх: https://www.cardcentre.mn/acntrequest/

Маамуу картын мэдээлэл https://www.tdbm.mn/mn/2/c?m24&mc=12679

X
Нэвтрэх