fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн хийсэн үйлдэлд магтаал нь тохирох эсэхийг эцэг, эхчүүд л мэднэ. Яагаад гэвэл хүүхдээ юу чаддаг, юуг чадахаар хичээж байгааг дэргэд нь байгаа томчууд л мэднэ шүү дээ.

❗️Ялихгүй зүйл болгонд магтаал сонсож байсан хүүхэд огт магтахгүй байвал урам нь хугарч, магтаалын үг горьдож үйлдэл хийдэг болчихдог. Тиймээс анхнаас нь тун хэмжээг нь тохируул.

👏1. Магтаал сайшаал нь байгуулсан гавьяанд нь тохирсон байх
👏2. Нэгийг нь магтаад нөгөөг нь үгүйсгэхгүй байх
👏3. Өөрийн зүтгэлээр хийсэн үйлдэл нь хариуцлагатай байвал үр дүн нь муу байсан ч магт.

Аав ээжийн магтаал, сайшаал эд материал, мундаг гэх ганцхан үгээр хязгаарлагддаг.

  • сайшааж, урамшуулсан байдлаар харах
  • хайрлан тэврэх
  • хүүхдийнхээ зан чанар, зөв үйлдлийг хүндтэй хүмүүсийнх нь дэргэд магтах
  •  аль хэдийнээс авахыг хүсдэг байсан зүйлийг нь бэлэглэх
  • очихыг хүсдэг газар руу нь дагуулж явах
  • сайхан үг хэлэхХамгийн гол нь хүүхдэдээ сэтгэл санааны урамшуулал, магтаалыг бүхнээс үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлдэг байвал сайхан.
    Шүдээ сайн, зөв угаасны төлөө та хүүхдээ магтаад чихэрлэг бохь, жүүс, иштэй чихэр өгчихдөг бол тэнэг хэрэг шүү дээ.
    5-н настай хүүхдээ гутлаа зөв харуулж өмслөө гэж магтвал инээдтэй. Харин насандаа таарсан эсвэл ахадсан ажлыг сайн гүйцэтгэж байвал магтах нь урам бөгөөд дахин өөр зүйлийг чин сэтгэлээсээ хийх сэдэл төрүүлдэг.
X
Нэвтрэх