fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Үндэсний контентийг дэмжих зорилгоор Монос Хүнс компани нь Монгол Контент компанийн "Маамуу" брэндтэй хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд бид хүүхэд багачуудын дуртай Аами, Таами нэрийн ундаа болон үзэмтэй үрлийг бяцхан хэрэглэгчиддээ зориулан  үйлдвэрлэж байна.

Өнгөрсөн 2-р сард Монос Хүнс ХК-ийн эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр ашиглалтад орж, Аами, Таами брэндийн ундаа шинэ үйлдвэрээс шинэхэн савлагаатайгаар худалдаанд гарлаа. Энэхүү савлагаа нь олон улсын стандартад нийцсэн, хүүхэд уухад хялбар, барихад эвтэйхэн бөгөөд авто машинд уухад, аялал зугаалгын үед хэрэглэхэд тохиромжтой юм.

Шинэчлэгдсэн савлагаа бүхий Аами ундаа нь аньс, гүзээлзгэнэ, Таами ундаа нь лууван, чацарганын цэвэр шүүсийг агуулдаг учраас таны хүүхдийг хэрэгцээт аминдэмээр хангахаас гадна хүүхдийн хүнс тэжээлээр нэг өдөрт авбал зохих витамин С-н хэрэглээг бүрэн хангана. Тиймээс хайртай үрсийг тань ханиад томуунаас урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулах, хүүхдийн өсөлтийг дэмжих зэрэг давуу талтай.

Өнгөлөг өхөөрдөм дизайнаас нь эхлээд хүүхдийн шингэн уух хүслийг нэмэгдүүлэх Аами, Таами нэрийн ундаагаа  Монос эмийн сангийн салбарууд болон өөрт ойр байрлах сүлжээ дэлгүүрээс худалдан аваарай. Мөн emonos.mn, avlaa.mn сайтаар захиалан хаана ч хүргүүлэх боломжтой.

X
Нэвтрэх