fbpx

Мэдээ, мэдээлэл

Монголчууд бид бэлчээрийн малынхаа шимт сүүгээр цагаан идээ бэлтгэн өдөр тутамдаа хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүн амын дийлэнх нь суурин иргэншилтэй болохын хэрээр цагаан идээгээ боловсруулан хэрэглэдэг уламжлал алдагдсаар байгаа юм. Тиймээс Монос хүнс ХК уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан “Тугал” нэртэй шахмал ааруулыг бяцхан хэрэглэгчиддээ зориулан үйлдвэрлэж эхэллээ. Шинээр худалдаанд гарч буй “Тугал” шахмал ааруул нь үнээний цэвэр сүүн ааруулыг аньс, нэрс, чацаргана жимсээр баяжуулсанаас гадна сахар агуулаагүй гэдгээрээ онцлогтой.

Бидний энхрий бяцхан үрс хоол хүнсний хэлбэр хэмжээ, өнгө үзэмжид хамгийн түрүүнд татагдан хэрэглэх хүсэл нь төрдөг байна. Харамсалтай нь тэдний сонирхолыг татах бүтээгдэхүүнүүд сахар ихээр агуулсан байх нь элбэг. Гэтэл сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг хүүхэд багачууд хэрэглэснээр хоолны дуршил нь багасаж шим тэжээлийн дутагдалд өртөхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуй алдагдаж эхэлдэг байна. 2018 онд Засгийн газраас хот суурин газрын 3-12 насны хүүхдүүдийн дунд явуулсан амны хөндийн эрүүл ахуйн үзлэгээр 100 хүүхэд тутмын 97 нь их бага хэмжээгээр шүдний өвчлөлтэй байсныг тогтоожээ. Шүдний өвчлөл нь 200 гаруй суурь өвчний шалтгаан болдог байна.

Тиймээс Монос Хүнс ХК ирээдүйн эрүүл чийрэг монгол иргэний төлөө бяцхан хэрэглэгчдийнхээ сонирхолыг татах хэлбэр хэмжээ, өнгө үзэмжид нийцүүлэн сахар огт агуулаагүй “Тугал”  шахмал ааруулыг бүтээлээ. Гэхдээ сахар огт агуулаагүй ч байгалийн цэвэр аньс, нэрс, чацаргана жимсээр амт оруулсан нь таны хүүхдийн  чихрийн хэрэглээг орлож, эрүүл мэндийг дэмжих үйлдэл үзүүлэх юм. Нэг уут “Тугал” шахмал ааруул нь таны хүүхдийн өдрийн витамин С-ийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна D, B, А амин дэмтэй, цагаан идээнд агуулагдах уураг болон кальциар баялаг тул хүүхдийн тань өсөлт хөгжилт, яс, шүдний бэхжилтэд сайн нөлөө үзүүлэх болно.

“Тугал” жимстэй шахмал ааруул таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжих дотны найз болно гэдэгт итгэлтэй байна. Энхрий бяцхан үрийнхээ эрүүл мэндийн итгэлт найзаар “Тугал” шахмал ааруулыг сонгохыг хүсвэл emonos.mn  болон avlaa.mn сайтаар захиалж гэртээ хүргүүлэх боломжтой. Мөн Монос эмийн сангийн салбарууд болон өөрт ойр байрлах сүлжээ дэлгүүрээс худалдан аваарай.

X
Нэвтрэх