fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд  болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймээс коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар  гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.

X
Нэвтрэх