fbpx

Эрүүл мэнд

image

-Хүүхдийн шээс задгайрах-

3-10 насны хүүхэд заримдаа орондоо шээдэг. Энэ нь ээж аавуудын санааг зовоосон асуудал болдог. Тэгвэл хүүхдийн шөнийн шээс задгайрахыг Энурез гэдэг байна.

ШАЛТГААН 
1. Ядаргаа
2. Сэтгэл гутрал
3. Нойр муудах шалтгаант үе.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ 
1. Сэтгэл засал.
2. Хүүхдэд өөрт нь ийм ижил асуудалтай олон хүүхэд байдаг гэдгийг ойлгуулж тайвшруулах.
3. Унтахын өмнө аль болох анхаарал тавьж тайван байлгах ба элдэв янзын хөдөлгөөнт кино болон тоглоом тоглуулахгүй байх.
4. Орондоо шээлээ гэж зэмлэж болохгүй бөгөөд хүүхэд үүнд улам хямарч стресс нэмэгдэх болно. Шээс задгайрч байгаа нь хүүхдийн буруу биш юм.

Мэдээж унтахын өмнө хэсэг хугацаанд хүүхдэд шингэн бага уулгаж, хүүхдийг тайвшруулах иллэг хийж өгөөрэй. Мөн халуун бүлээн жин тавих, хий дарах шөл уулга.  Эмчилгээний эдгээр аргуудтай хавсран шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээг хавсарч болно.

profile

Зөвлөх: Оливка

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх