fbpx

Эрүүл мэнд

image

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шинж болдог.

Ийм тохиолдолд цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орсноор тодорхой эд эрхтний тэжээллэг байдал алдагдаж, тэдгээрийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийн сувгууд чангарч булчин чангарах байдалд оруулдаг.

ШАЛТГААН
Хүүхдэд агаар болон хүчилтөрөгчийн дутагдал

ШИНЖ ТЭМДЭГ
1. Хүүхдийн шилэн хүзүү хатуу байдалтай
2. Нярай бол гар байнга чанга атгаастай
3. Хойшоо гэдийж нумрах
4. Нумрахдаа гэдийж уурлах, хөхөө хөхөхгүй байх.
5. Нойронд муу
6. Гар, хөл, нурууны булчингууд мэдэгдэм чангаралтын шинжтэй.
7. Цочиж сэрэх
8. Ууртай болон уйланхай болох.
9. Толгой халах.
10. Хүүхэд аль нэг талдаа гэлжийх.

Таны хүүхдэд ийм шинж илэрч байвал яаралтай тайвшруулах массажинд хамрагдах шаардлагатай. Мөн хүүхдийг тогтсон усанд оруулах нь хүүхдийн булчинг суллаж тайвшруулдаг.

profile

Зөвлөх: "Оливка"

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх