fbpx

Ээж, аавуудад

image

Зун цаг гэдэг хүүхэд багачуудын хувьд гадаа тоглож, найз нөхөдтэй болж, бага насны дурсамжийнхаа ихээхэн хэсгийг бүтээдэг үе. Гэвч зуны цагт наранд хэт халсан тоглоомууд хайртай бяцхан үрсийг маань гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Үүний нэгэн жишээ бол гулсуур.

АНУ-ын Миссури мужид амьдардаг нэгэн ээж дараах анхааруулгыг өөрийн Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр:

- "Би нэгэн нартай өдөр дөрвөн настай бяцхан охиноо дагуулаад хүүхдийн тоглоомын талбайд ирсэн юм. Охин маань үеийнхээ хүүхдүүдтэйгээ тоглохоор гулсуур руу явж, би сандал дээр жаал амрахаар үлдсэн. Гэтэл охин маань гулсуур дээр ганцхан удаа гулгаж буугаад л аймшигтай чангаар хашхирдаг байгаа. Очоод хартал охины минь гуя, өгзөгний арьс нь зулгараад аймшигтай түлэгдчихсэн байсан.

Би эмнэлгээс буцаж ирээд хуванцар гулсуурны хэмийг шалгаж үзэхэд Цельсийн 68 хэм хүрсэн байсан. Цельсийн 45 хэмээс дээш хэмд халсан гадаргуу хүний арьсыг түлэх чадалтай байдаг юм билээ. Тэгэхээр 68 хэмд бага насны хүүхдийн арьс хоёрдугаар зэргийн түлэгдэлтэд өртөх нь аргагүй шүү дээ. Эцэг эхчүүд та бүхэн ч мөн хүүхдээ тоглоомын талбайд тоглуулахдаа анхааралтай байгаарай"

Гулсуурны материал хуванцар ч бай, төмөр ч бай зуны халуун цаг агаарт наранд удаан байхаар халж эхлэх нь ойлгомжтой. Иймд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Тоглоомын гадаргуу хүүхдийн арьсыг гэмтээхээргүй байх
  • Тоглоом ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байх
  • Хүүхдийн гар, хөлийг халхалсан даавуун, жинсэн материалтай хувцас өмсүүлэх
  • Хүүхдээ тоглуулахаасаа өмнө тоглоом аюулгүй эсэхийг заавал шалгах.

Эх сурвалж: Metro News

X
Нэвтрэх