fbpx

Эрүүл мэнд

image

-Ус уухын ач тус-

Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та бага багаар ойр ойрхон уулгаж болно шүү.

ДАВСТАЙ УСААР ХООЛОЙ ЗАЙЛАХ (4 дээш нас)
Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан хоолойг нь зайлуулах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.

ХАМРЫГ НУСГҮЙ ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ
Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьсгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэх эсвэл буцалсан ус дусаагаад доош харуулан хэсэг хэвтүүлэхэд нус өөрөө гардаг.

ӨНДӨР ДЭР ДЭРЛҮҮЛЭХ
Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьсгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.

САЙН УНТАЖ АМРУУЛАХ
Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно.

АГААРЫГ ЧИЙГТЭЙ БАЙЛГАХ
Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо онгойлгож агаар оруулах хэрэгтэй. Мөн агаар цэвэршүүлэгч хэрэглэж болно. Тэгэхдээ агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол чийгтэй даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн.

profile

Зөвлөх: "Оливка"

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх