Мэдээ, мэдээлэл

 

Үндэсний шилдэг контент Маамуу хүүхдийн нэвтрүүлэг Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадамд зориулсан “Үлгэрийн Наадам” тусгай дугаараа хүүхэд багачуудад хүрэхэд бэлэн боллоо.

Үндэсний баяр Наадамын тухай өгүүлэх Аминаа, Тамираа нарын хөгжилтэй үйл явдалтай шинэхэн дугаараа баярын өдрүүдэд дараах хуваарийн дагуу МҮОНТ –ийн нэгдүгээр сувгаар хүлээн авч үзээрэй.

• 7/10 - 11.30 цагт
• 7/13 - 18.00 цагт
• 7/14 - 10:30 цагт
• 7/17 - 11:30 цагт


НААДМЫН ШИНЭ ДУУ

Тус нэвтрүүлэгтэй зэрэгцэн “МОНГОЛ НААДАМ” хэмээх шинэхэн дуу, клип мэндлээд байгаа билээ. Дууны клипэнд монгол үндэсний язгуур урлаг болох морин хуур, бий биелгээ бүжиг, үндэсний дээл хувцас болон Монгол орны үзэсгэлэнт байгаль, монгол хэв маяг бүхий байгууламжуудыг багтаасан нь дэлхийд ганцхан монгол наадмаараа бахархах сэтгэлийг хүүхэд багачуудад төрүүлэх зорилготой юм.


ТУН УДАХГҮЙ

Үндэсний шилдэг контентыг үйлдвэрлэгч Монгол Контент ХХК –ийн бүтээлч хамт олон маань тун удахгүй Маамуу хүүхэлдэйн киноны шинэ ангийг 3D форматаар хүргэхээр ажиллаж байна. Ингэснээр хүүхэлдэйн киноны чанарыг техник, технологийн дэвшилтэт түвшинд гаргах ба улмаар дараа дараагийн ангиудыг илүү богино хугацаанд гаргах боломж бүрдэж байгаа юм.


"COVID-19"-ИЙН ЭСРЭГ

Мөн Маамуу брэндийг хөгжүүлэгчид маань цаг үеийн нөхцөл байдалтай уялдан Дэлхийн зөн, ЖАЙКА Монгол зэрэг байгууллагуудтай хамтран Ковид-19-ийн үед эрүүл мэнд, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж, дархлаагаа дэмжих тухай цуврал контентуудыг бэлтгэн хүргэж байгаа юм.

 

X
Нэвтрэх