fbpx

Нярай

Бид амьдралдаа бага насны хүүхдэд хувцас сонгох шаардлагатай багагүй олон удаа тулгардаг. Нэгэнт л ажиллаж олсон мөнгөөрөө худалдан авалт хийж байгаа учраас тухайн хувцсыг өмсөх эзэнд ч тухтай байхаар чанартай сонголтыг хийх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бага насны хүүхдэд хувцас сонгохдоо юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

1. МАТЕРИАЛ

Хүүхдийн арьс томчууд биднийхээс хэд дахин зөөлөн, эмзэг байдаг тул хувцас сонгохдоо аль болох органик, зөөлөн материалтайг сонгох хэрэгтэй.

2. ХЭМЖЭЭ

Хүүхдийн өсөлт, хөгжилт маш хурдацтай явагддаг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс худалдан авах гэж буй хувцас хүүхдийн тань биеийн одоогийн хэмжээнээс том байх нь зөв.

3. ҮНЭ 

Дээр дурдсанчлан хүүхэд өдөр өдрөөр өсөж торних тул алдартай брэндийн үнэтэй хувцас өмсөх шаардлагагүй. Их үнэтэй ч эгдүүтэй харагдаад байхаар нь худалдаад авчихсан. Гэтэл хүүхэд нь тэр хувцсыг хоёр гурван удаа өмсөөд л багадчихсан. Дараа нь тэр хувцсыг хамаатныхаа хүүхдэд өгөхөд ч хэцүү, хүүхдэдээ өмсгөж ч чадахгүй хэцүү асуудалтай тулгардаг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдэд хэт үнэтэй хувцас авч өгөх нь мөнгөө салхинд хийсгэж буйтай агаар нэг аж.

4. ТАВ ТУХ

Аюулгүй байдлын үүднээс элдэв янзын чимэглэлгүй хувцас сонгоорой. Хүүхэд их сониуч учир тэдгээр гоёл чимэглэлийг нь зулгаасаар байгаад салгаад, амандаа хийн хахахаас эхлээд маш олон эрсдэл тулгарч болзошгүй.

Мөн толгойгоор нь өмсгөдөг цамц, футболка авах бол хүзүүний хэсэг нь бариу, загатнуулдаггүй байх хэрэгтэй. Тиймээс анхнаасаа л хувцсаа сонгохдоо анхаарчихвал асуудалгүй.

Эх сурвалж: Live About

X
Нэвтрэх