fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өдөр бүр тулгардаг асуудлыг эцэг эхчүүд хэрхэн шийдвэрлэж, хүүхдээ “зөв сайн хүн болгох” зорилгодоо хүрэхэд нь туслах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой эцэг эхчүүдээс ирсэн, түгээмэл гардаг асуултуудад Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгээс хариулт авснаа хүргэж байна.

Асуулт: Юм л бол муухай орилж, загнаж, дүүтэйгээ муухай харилцдаг 5 настай хүүхдийг яах вэ? Дүү нь одоо эгчийгээ дуурайж бас л уурлахаараа муухай орилж, юм шиддэг болж байна. Яаж тайлбарлавал хүүхэд ойлгох вэ?

Хариулт: Хүүхдийн үзүүлж буй аливаа сэтгэл хөдлөл, асуудалд хандаж буй байдал нь эргэн тойрныхноо буюу ихэнхдээ эцэг эхийгээ харж сурсан үйлдлүүд байдаг. Хүүхдийн үгсийн сан хүртэл түүний эцэг эхийн үгийн баялгаар хэмжигдэх хандлагатай. Эцэг эх асуудал үүсэхэд уурлаж, түрэмгийлж, хоорондоо маргалдвал хүүхэд ч мөн асуудал үүссэн үед түрэмгийлэх авирууд гаргаж эхэлдэг. Хүүхдээсээ юу хүсэж байна түүнийгээ хийж үлгэрлэх хэрэгтэй. Асуудал үүссэн үед та өөрөө маш тайван байж, зөөлөн өнгөөр ярьж, эергээр шийдвэрлэж, хүүхдүүддээ үлгэрлэвэл тэд аяндаа таныг даган дуурайх болно. Эндээс эцэг эх нар маань өөрсдөө сэтгэл зүйн хувьд эрүүл, тайван байх ямар чухал болох нь харагдаж байна. Тиймээс өөрийнхөө сэтгэл зүйд ч мөн цаг гаргаж байх нь хүүхдэдээ цаг гаргаж буйгаас өөрцгүй юм шүү.

Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргуудын талаарх олон чухал мэдээллийг та Японы Хүүхдийг Ивээх Сангаас яг одоо санаачлан хэрэгжүүлж буй #ХайраарҮлгэрлэе аянаас авах боломжтой. Хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байж, хайраар үлгэрлэе.

X
Нэвтрэх