fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхийн сэтгэл зүйн асуудлууд шинээр төрсөн хүүхдэд ихээр нөлөөлдөг гэдгийг олон судалгаанаас харж болно. Тиймээс та хүүхэдтэй болохоор зэхэж байгаа бол дараах асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэсэн байх ёстой юм шүү.

  1. ХАРИЛЦАА ЧИНЬ АСУУДАЛТАЙ БОЛ

Хосуудын ойролцоогоор 67 хувь нь анхны хүүхдээ өлгийдөн авсны дараа харилцаандаа сэтгэл хангалуун байх үнэлэмж нь буурсан талаар хуваалцсан байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь ойролцоогоор 6 сарын турш үргэлжилдэг бол эрэгтэйчүүдийн хувьд 9 сар гаруйн хугацаанд үргэлжилдэг байна. Тиймээс харилцаандаа тулгарсан ямар нэгэн асуудлыг хүүхдээр шийдвэрлэх гэж байгаа бол энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм шүү.

  1. КАРЬЕРАА НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ БОЛ

Ажлын хэт их хэнээтэй байх нь эцэг эхчүүдэд өөрсдөд нь төдийгүй хүүхдүүдэд ч сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн хүмүүс хүүхэдтэй болсноор тэдэндээ хангалттай хэмжээний цаг гаргаж чаддаггүй бөгөөд хүүхдийнхээ амьдралд тохиох ихэнх үйл явдлуудаас хоцорч үлддэг. Улмаар хүүхэд нь өөрийгөө энэ бүхэнд буруутгах хандлагатай байдаг байна.

  1. АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БОЛ

Хүүхэд бол эцэг эхийн толь. Тиймдээ ч та хүүхэдтэй болохоосоо өмнө өөрийн хувь хүний асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол хүүхэд яг л тань шиг хүн болон хүмүүжнэ. Жишээлбэл та өөртөө итгэлгүй, хүсэл зорилгоо олоогүй үедээ хүүхэдтэй болбол хүүхэд тань яг л тань шиг нэгэн болох магадлал маш өндөр.

  1. ТА ОДОО Ч ХҮҮХДЭЭРЭЭ ЮМ ШИГ САНАГДДАГ БОЛ

Аль хэдийнэ насанд хүрсэн ч хүүхэд шиг аашилдаг, оюун санаагаа бус сэтгэл хөдлөлөө дагадаг хүмүүсийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд инфантилизмтэй буюу нялхрах эмгэгтэй гэж тодорхойлдог байна. Мэдээж эцэг эх нь ийм зан араншинтай бол хүүхэд хэрхэн хүмүүжих нь тодорхой шүү дээ.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх