fbpx

Ээж, аавуудад

image

Та айлын хэд дэх хүүхэд болж төрөх нь таны хувь хүний онцлог шинж чанаруудад нөлөөлөөд ч зогсохгүй өөрийнхөө хүүхдийг хэрхэн өсгөн хүмүүжүүлэхэд ч мөн нөлөөлдөг байна. Та айлын ууган хүүхэд бол...

ХУВЬ ХҮНИЙ ШИНЖ ЧАНАРУУД:

  • Айлын ууган хүүхдүүд тогтсон дүрмийг дагах дуртай. Ийм зан чанартай учраас тэд ажил хөдөлмөрийн хувьд ч, ар гэрийн хувьд ч амжилттай явж чаддаг байна.
  • Тэд ихэвчлэн перфекционист буюу бүхнийг төгс, 100 хувь хийж бусдад таалагдахыг хүсдэг.
  • Маш хариуцлагатай. Тиймээс хүүхэд байхдаа ч жижигхэн биетэй насанд хүрсэн хүн шиг аашилж гэрийн бүхий л ажлыг хариуцан хийх гэдэг хандлагатай байдаг.
  • Тэд өөртөө маш итгэлтэй. Өөрийн байгаа орон зай бүрийг эзлэх гэж хичээдэг.
  • Дээр дурдсанчлан бүхнийг төгс хийх гэдэг, алдаа гаргахаасаа айдаг учраас аливаа зүйлд тийм ч уян хатан биш. Юмыг өөрчлөх дургүй, "comfort zone" буюу тухтай бүснээсээ гарах үед өөртөө маш их эргэлзэж эхэлдэг.

ЭЦЭГ ЭХ БОЛСНЫ ДАРАА:

  • Айлын том хүүхдүүд өөрсдөө эцэг эх болсны дараа хүүхдээсээ маш их зүйлийг хүсэж өндөр хүлээлт тавьдаг. Тэдний үндсэн зан чанар болох бүхнийг ёс журамтай, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг зан чанар нь хүүхэд асран халамжлах тал дээр ч илрэх болно.
  • Хүүхдээ дүү нараа өсгөж байсан туршлага дээрээ үндэслэн өсгөдөг. Тухайлбал эцэг эх хоёр нь дүү нарынх нь үзэл бодол, хэлж буй зүйлийг нь нэг их тоодоггүй байсан бол өөрөө хүүхэдтэй болсныхоо дараа энэ алдааг давтахгүйн тулд хүүхдийнхээ санал, бодлыг байнга асууж тодруулдаг.
  • Заримдаа хүүхдээсээ хэт их зүйлийг хүсэх гээд байдаг ч хоёр болон түүнээс олон хүүхэдтэй болчихвол энэ асуудал намжина.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх