fbpx

Ээж, аавуудад

image

Та айлын хэд дэх хүүхэд болж төрөх нь таны хувь хүний онцлог шинж чанаруудад нөлөөлөөд ч зогсохгүй өөрийнхөө хүүхдийг хэрхэн өсгөн хүмүүжүүлэхэд ч мөн нөлөөлдөг байна. Та айлын дунд хүүхэд бол...

ХУВЬ ХҮНИЙ ШИНЖ ЧАНАРУУД:

- Айлын дунд хүүхдүүд гэр бүлдээ "энхийг сахиулах" үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Учир нь тэд дүүтэй болсныхоо дараа өөрөөсөө ах болон дүү хүмүүстэй харьцаж, аль алиных нь ая эвийг олох шаардлагатай болдог.

- Дээр дурдсанчлан өөрөөсөө ахмад болон дүү хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэг учраас олон танилтай, олон найзтай байдаг.

- Тэд маш уян хатан.

- Эцэг эхчүүд дунд хүүхдэдээ ууган эсвэл отгон хүүхдэдээ тавьдгаас үл ялиг бага анхаарал халамж тавьдаг учраас өөрөө өөрийгөө болгоод сурчихсан, бусдад таатай сэтгэгдэл төрүүлж чаддаг хүн болж төлөвшдөг. Мөн энэ төрлийн хүмүүс найз нөхөдтэйгөө гэр бүлийнхэнтэйгээ байдгаас илүү нарийн нандин харилцаа үүсгэж чаддаг байна.

ЭЦЭГ ЭХ БОЛСНЫ ДАРАА:

- Айлын дунд хүүхдүүд гэр бүлтэй болсны дараа бага байхдаа авч чадаагүй хайр халамжаа өөрийн зохиосон гэр бүлдээ мэдрүүлж чаддаг.

- Бусад төрлийн хүмүүстэй харьцуулахад хүүхдийнхээ ямар нэгэн асуудал дээр яаран дүгнэлт хийхгүй. Оронд нь тэднийг сонсож, асуудлыг олон талаас харж чаддаг.

- Ямар нэгэн шийдвэр гаргах болоход гэр бүлийнхээ бүхий л гишүүдийн хүсэл сонирхолд нийцсэн, хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргаж чадна.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх