fbpx

Эрүүл мэнд

image

Амьсгалын замын өвчний үед эмийн бус эмчилгээг хийх нь их үр дүнтэй байдаг. Энэ удаад “УТЛАГА” эмчилгээний талаар мэдээлэл оруулж байна.

УТЛАГА ЭМЧИЛГЭЭ
Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг.

УТЛАГА ХИЙХ ЗАРЧИМ

  1. Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийнэ. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийнэ. Утлагаас хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих хэрэгтэй.
  2. Утлага хийх хугацаа: 5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут,  5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ.  Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Халуунтай үед утлага хийхгүй.

АНХААРАХ ЗҮЙЛ:
Сүүлийн үед жижиг оврын небулайзер /утлагын аппарат/-ыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон. Гэхдээ утлага хийх бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар эмчээс зөвлөгөө авч хийх нь зүйтэй. Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай. Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.

profile

Зөвлөх: "Оливка"

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх